Зохиолч: | Петер Штайн |
Орчуулагч: | Р. Янжмаа |
ISBN: | 9789997393876 |
Хэвлэсэн он: | 2017 |
Хуудасны тоо: | 160 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 250x145x10 мм |
Жин: | 220.0 гр |
Зохиолч: | Петер Штайн |
Орчуулагч: | Р. Янжмаа |
ISBN: | 9789997393876 |
Хэвлэсэн он: | 2017 |
Хуудасны тоо: | 160 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 250x145x10 мм |
Жин: | 220.0 гр |
Та бид сонгодог эртний үеийн тухай бодохдоо эн тэргүүнд
Грекийн урлаг, Грекийн жүжиг, Грекийн гүн ухааны талаар боддог билээ.Ромоос бид юуг өвлөн авсан билээ гэхэд Ромын зам харгуй,эрх зүй гэж хэлдэг. Грекчүүд эрх зүйн үүслийн талаар болон нийгэмд түүний эзлэх байр суурийн талаар янз бүрээр ярьдаг. Гэвч Грекийн өөр өөр хот-улсуудын хууль эрх зүй төдийлөн хөгжөөгүй байсан нь тэнд хууль зүйн шинжлэх ухаан үл ялиг төдий хөгжсөн байв.Ромчууд эртний грекчүүдийн эрх зүйн онолын сэтгэлгээг төдийлөн ойлгоогүй, харин эрх зүйн философийн үзэл санааг нь тэднээс зээлдэн авсан юм. Тэд гол төлөв хүнийн өмчийн эрх зүй, хууль зүйн шударга процессын асуудалд илүүтэй анхаарал хандуулж байсан юм.
Ромын эрх зүйг мэргэжлийн хуульчид нь хеөжүүлэх хирээр улам бүр нарийн төвөгтэй болгож, утга агуулгыг нь илүү дээд төвшинд хүргэж байв. Зуун зууны туршид мэргэжлийн хуульчдын үүрэг оролцоо өндер байсан болохоор Ромын эрх зүй нь маш нарийн хууль зүйн техникээс бүрдсэн, эгэл жирийн хүмүүс тэр бүр ойлгох аргагүй байсан юм.Тиймээс түүний үнэлж баршгуй гавьяаг урлаг хийгээд зам харгуйгаас дээгүүрт тавьж байсангүй. Гэсэн хэдий ч Европын нийтийн соёлыг буй болгоход Ромын эрх зүй зуун зууны туршид чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэгтэй хэн ч маргахгуй билээ.