Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: У Чинь Иань
Орчуулагч: Л. Солонго
ISBN: 9789997357939
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 392
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 280x200x15 мм
Жин: 760.0 гр

Хятад хэлний түвшин тогтоох шинэ HSK шалгалтын гарын авлага, V (5 дугаар түвшин)

Зохиолч: У Чинь Иань ISBN: 9789997357939
Онлайн дэлгүүрийн үнэ

23,280 ₮

-3%
Хэмнэлт: 720 ₮
Үндсэн үнэ

24,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: У Чинь Иань
Орчуулагч: Л. Солонго
ISBN: 9789997357939
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 392
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 280x200x15 мм
Жин: 760.0 гр

Номын тухай

Хятад хэл нь ойролцоо утгатай үгсээр баялаг бөгөөд хэрхэн яаж ойлгох , зөв ашиглах вэ гэдэг нь хятад хэл суралцагсдад их хүндрэлтэй байдаг. Суралцагсдын үгсийг ялгах чадварыг сайжруулахын тулд өмнөх 4 дүгээр түвшний номд багтсан 90 үг хэллэг дээр дахин 150 үг хэллэгийг нэмж өглөө. Эдгээр үг хэллэгт ижил утгатай үг, ойролцоо утгатай үг байгааг тайлбарлаж бичсэн болно.Өөрөөр хэлбэл ийнхүү HSK 5 дугаар түвшний үгсийг нэмж өгсөн нь суралцагсдын үг ялгах болон бичгийн чадварт нэмэр болох юм.

Холбоо үг, холбоос үг, туслах үг, тооллого үг зэрэг үгсийн тайлбар HSK 4 дүгээр түвшний номд багтсан тул энэ номд дайвар үг, угтвар үгийг голлон тайлбарлалаа. HSK 4 дүгээр түвшний номд багтсан 45 дайвар үг дээр шинээр 145 дайвар үг нэмж , мөн 14 угтвар үг дээр 24 угтвар үгийг нэмснээр нийт 190 дайвар үг , 38 угтвар үгийг багтаасан. Хятад хэлний дайвар үг, угтвар үг, холбоо үг, туслах үг зэрэг нь хятад хэл сурахад тулгардаг бас нэг бэрхшээл байдаг тул оюутан сурагч та бүхэн эдгээрийн онцлогийг ойлгож эзэмших нь чухал ач холбогдолтой.

Хятад хэлний үгсийн сан маш баялаг байдгийн нэгэн адил илэрхийлэх арга барил нь ч баялаг байдаг. Зарим нэг тогтсон хэв маягтай, тогтвортой хэллэг байдаг нь суралцагсдад бас ихээхэн бэрхшээл учруулдаг тул эдгээрийг сайн анхаарч сурах нь чухал болно. Энэ хэсгийн агуулгыг дэлгэрэнгүй тайлбарласны учир нь та бүхэнд хятад хэлний түвшингээ сайжруулахад тус нэмэр болохын үүднээс билээ.

Энэхүү номыг бичихдээ суралцагсдын хятад хэлний түвшин нь HSK 4 дүгээр түвшинд байна хэмээн төсөөлж тайлбар болон зааврыг нь монгол хэл рүү хөрвүүлэв.Ингэснээр суралцагчид асуудлыг зөв ойлгох боломжтой болно. Гэхдээ жишээ өгүүлбэрийг орчуулаагүй тул сурагчид анхааралтай уншиж , сайтар ойлгож авах хэрэгтэй. Хятад хэлний түвшин тогтоох шинэ HSK шалгалтын 5 дугаар түвшинд бэлтгэж байгаа оюутан сурагчдад шалгалтандаа амжилттай дүн үзүүлэхийг хүсье!