Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Эзра Вогэл
Орчуулагч: Г. Батсүх
Хэвлэлийн газар: Нэпко хэвлэлийн газар
ISBN: 97899973666962
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 1114
Номын хавтас: Зөөлөн, супер
Номын хэмжээ: 205x135x55 мм
Жин: 1256.0 гр

Дэн Сяүпин I, II

Зохиолч: Эзра Вогэл ISBN: 97899973666962
Онлайн дэлгүүрийн үнэ

53,350 ₮

-3%
Хэмнэлт: 1,650 ₮
Үндсэн үнэ

55,000 ₮

Хавтас: Зөөлөн, супер
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Эзра Вогэл
Орчуулагч: Г. Батсүх
Хэвлэлийн газар: Нэпко хэвлэлийн газар
ISBN: 97899973666962
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 1114
Номын хавтас: Зөөлөн, супер
Номын хэмжээ: 205x135x55 мм
Жин: 1256.0 гр

Номын тухай

Маошиг ганц хүнийг тахин шүтэх нь Дэнгийн хувьд үл тэвчих зүйл байлаа.1 Маогийн цаг үеэс эрс ялгаатай нь Дэнгийн хөшөө олон нийтийн барилга байшинд огт харагдахгүй, түүний хөрөг зураг айл гэрийн хойморт залагдаагүй байв. Харин түүний алдар гавьяаг  магтсан маш цөөхөн дуу, жүжиг зохиогджээ. Дэн өөрөө хэзээ ч Намын дарга, эсвэл Ерөнхий сайд болоогүй юм. Оюутан сурагчид түүний бодлогын тухай сурч, олонд тархсан онч мэргэн үгсийг нь хэрэглэдэг байсан болохоос биш түүний зохиол бүтээлээс хэлсэн үгийг нь цээжлэх гэж цагаа үрдэггүй байлаа.   Гэхдээ   шүтэн   бишрүүлэхгүй,   ямар   ч   эрхэм   дээд   цол  хэргэмгүйгээр зөвхөн Намын дэд дарга, шадар сайд, мөн ЦТК-ын даргын хувьд л Дэн эрх мэдлийн чухал жолоог гартаа бүрэнсан байв. Чухам яаж мань хүн ийм гайхамшигт амжилтад  хүрсэн вэ? Тэрбээр өөрийнхөө нэр хүндийг өвч бүрэн ашиглаж,  хүчирхэг агаад хөгжилтэй улс орныг төрүүлэх чадамж бүхий огтвортой системийг бий болгохын төлөө зоримог хөдөлсөн  уу. Мао түүх, уран зохиол уншиж, сургаал айлдаж тэнгэрээс заяасан эзэн хаан шиг аяглаж байсан бол Дэн бээр тулалдааны тактик   нь   чадварлаг   боловсон   хүчинд   тулгуурласан,   мөн зохистой төлөвлөгдсөн эсэхийг маш няхуур хянадаг командлагч   генералтай төстэй нэгэн байв.