Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Филип Вилкинсон
Орчуулагч: Т. Ариунсанаа
Хэвлэлийн газар: Нэпко хэвлэлийн газар
ISBN: 9789997366528
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 256
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: 300x255x2 мм
Жин: 1560.0 гр

Агуу барилгууд

Онлайн дэлгүүрийн үнэ

46,560 ₮

-3%
Хэмнэлт: 1,440 ₮
Үндсэн үнэ

48,000 ₮

Хавтас: Хатуу
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Филип Вилкинсон
Орчуулагч: Т. Ариунсанаа
Хэвлэлийн газар: Нэпко хэвлэлийн газар
ISBN: 9789997366528
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 256
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: 300x255x2 мм
Жин: 1560.0 гр

Номын тухай

Манай гариг дэлхий дэх хүний гараар бүтээгдсэн гайхамшигт хэсгийг уран барилга хэмээн ойлгож болно. Дэлхий даяар янз бүрийн эрин үед бүтээгдсэн, зарим нь бүр хэдэн мянган жилийн настай барилга байшин бий. Тэдгээр нь энгийн модоор босгосон сүмээс эхлээд Гот маягийн асар том хийдүүд хүртэл, сүр жавхлант орд харшаас авахуулаад авсаархан шийдэлтэй модернист вилла хотхон хүртэл гайхмаар олон загвар төрхтэй. 
Аугаа барилгууд ном, өөр өөр уламжлал, ондоо ондоо соёлын нөлөөн дор бүтээгдсэн хамгийн онцгой содон барилгуудыг нарийвчлан шинжиж харуулах юм. Түүнчлэн уламжлалаас зайлхийсэн эрэл хайгуулын дунд сүндэрлсэн ХХ, XXI зууны архитекторуудын бүтээлүүдийг ч бас шинжин судлах болно. Мөн эрин үе, хэв маягийнхаа төлөөлөл болж чадсан дэлхийн хамгийн аугаа 53 барилгаар тойруулан газарчлах болно. Ингэхдээ барилга бүрийг бүхэлд нь харж, дараа нь гадна талаар нь алгуур тойрно, тэгээд дотогш орон нарийвчлан үзэх болно. Энэ номоос байгаль орчинд ойр дөт шийдэлтэй орон сууцнаас эхлээд итгэл бишрэл төрүүлсэн сүм мөргөлийн орон, албан газрын зай, эзлэхүүнийг хэрхэн төлөвлөдгийг ч мэдэж авна. Энэ мэдлэг нь уран барилга, барилга байгууламжийг бодитой мэдрэн үнэлэх, бахдах чадварыг танд өгч тэдгээрийг бүтээсэн уран бүтээлчдийн авьяасыг үнэлэн бахдах, таашаах боломж олгоно.