Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Л. Кайоли
Орчуулагч: Н. Энхбаяр
ISBN: 9789996277764
Хэвлэсэн он: 2015
Хуудасны тоо: 300
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x145x13 мм
Жин: 320.0 гр

Ронолду төгс болох хүсэл

Зохиолч: Л. Кайоли ISBN: 9789996277764
Онлайн дэлгүүрийн үнэ

15,520 ₮

-3%
Хэмнэлт: 480 ₮
Үндсэн үнэ

16,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Л. Кайоли
Орчуулагч: Н. Энхбаяр
ISBN: 9789996277764
Хэвлэсэн он: 2015
Хуудасны тоо: 300
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x145x13 мм
Жин: 320.0 гр

Номын тухай

-  Ээж минь одоо ч надтай жаахан хүүхэд шиг харьцдаг. Криштиану Роналду би ч гэсэн өөрийгөө хүүхэд гэж төсөөлөх дуртай. Нас минь өөрийг хэлж болох ч би үргэлж хүүхэд хэвээр үлдэхийг хичээнэ. Чухам ийм арга замаар л бид суралцах, сайжрах хүслээ хадгалангаа амьдралын саад бэрхшээлийг арай хөнгөнөөр, хамаагүй өөдрөгөөр даван туулж чадах боломжтой гэдэгт би итгэдэг. Өдөр тутмын үйл хэрэгтээ ч, ажил мэргэжилдээ ч би ингэж ханддаг.

-  Хичээлээ улам сайн сураагүйдээ би харамсдаг. Гэхдээ би тун чухал шийдвэр гаргах ёстой болсон юм. Би "Спортинг"-ийн мэргэжлийн багт тоглож эхлээд байснаас гадна Лиссабоны төдийгүй шигшээ багт дуудагдаад байлаа. Суралцахыг хөлбөмбөг тоглохтой нэгэн зэрэг хослуулах нь бараг боломжгүй гэдгийг би аажмаар ойлгож эхэлсэн. Ээжийнхээ зөвлөгөөг дагаж би оройн цагаар хичээллэж хүртэл үзсэн. Гэвч би "Спортинг"-ийн мэргэжлийн багт байнга бэлтгэл хийх болж, хичээлдээ ихэнхдээ эцэж ядарсан амьтан ирдэг боллоо. Тиймээс би сонголт хийх ёстой боллоо.  Мэргэжлийн хөлбөмбөгчийн карьераа үргэлжлүүлэх эсвэл шалгалтаа сайн өгөх үүднээс хичээл номд өөрийгөө зориулах. Сонголт хийхэд тийм ч хэцүү байсангүй, "Спортинг"-т миний бүх зүйл сайн, би нэгдүгээр багтай хамт өдөр бүр бэлтгэл хийж, тэд ч намайг үнэлж эхлээд байв. Нэг л өдөр мэргэжлийн хөлбөмбөгчин болох хүсэл эрмэлзэл надад байлаа. Хүсч зорьж буй зүйлийнхээ төлөө тэмцэхэд минь намайг үргэлж зоригжуулж ирсэн ээжийнхээ зөвшөөрлөөр би сургуулиа орхилоо.

Би энэ шийдвэрийг хөнгөн хуумгай гаргаагүй. Гэвч хөлбөмбөгт над шиг хайртай хэн нэгэн залуу эсвэл бүсгүйг минийхтэй адил шийдвэр гаргаарай гэж би огтхон ч зөвлөмөөргүй байна. Би алдсан. Хөлбөмбөг-чин болох замыг сонгосондоо бус харин англи хэлийг сайн сураагүй учраас. "Англи хэлийг сураад ямар хэрэг байна" гэж би хичээл дээрээ өөртөө үглэдэг байж билээ. Тиймээс би хөлбөмбөг тоглохын тулд хичээлээ тасладаг байсан.