Зохиолч: | Филип Котлер |
Орчуулагч: | Б. Анарцэцэг, Х. Дэлгэрмөрөн, Б. Цолмон, Ж. Сарнай, Х. Энхбат |
Хэвлэлийн газар: | Төгөлдөр Паблишинг ХХК |
ISBN: | 9789997397072 |
Хэвлэсэн он: | 2016 |
Хуудасны тоо: | 202 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 245x175x13 мм |
Жин: | 372.0 гр |
Зохиолч: | Филип Котлер |
Орчуулагч: | Б. Анарцэцэг, Х. Дэлгэрмөрөн, Б. Цолмон, Ж. Сарнай, Х. Энхбат |
Хэвлэлийн газар: | Төгөлдөр Паблишинг ХХК |
ISBN: | 9789997397072 |
Хэвлэсэн он: | 2016 |
Хуудасны тоо: | 202 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 245x175x13 мм |
Жин: | 372.0 гр |
Дэлхий ертөнцмаш хурдтай бас хүчтэй өөрчлөлтийн цаг үеийг туулжбайна. Сүүлийн үед тохиолдож буй эдийн засгийн хямрал нь ажилгүйдэлядуурлыг улам бүр нэмэгдүүлж, дэлхийн өнцөг булан бүртулс орнууд эдийн засгийн өсөлт, итгэл найдвараа эргүүлэн олж авахын тулд дэмжин тогтворжуулах бодлого хэрэгжүүлж байгаа билээ. Үүний зэрэгцээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэжбуй хүрээлэн буй орчны бохирдол болон цаг уурын өөрчлөлтөөс үүдэн улс орнууд агаарт ялгаруулж буй нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг хязгаарлах шаардлагатай болж, үүний үр дагавраар бизнесийн салбарынхны нуруунд уламхүнд ачаа үүрүүлж байна. Түүнчлэн Барууны чинээлэг улс орнуудын эдийн засгийн өсөлт удааширч, дэлхийн эдийн засгийн хүчний төв илүү хурдацтай өсөж буй Зүүн зүгийн орнуудад шилжиж байна. Эцэст нь технологийн дэвшил хуучны механик бүтцээс.орчин үеийн дижитал технологи буюу интернет, гар утас, компьютер болон нийгмийн сүлжээ зэрэг хэрэглэгчид болон үйлдвэрлэгчдийн зан үйлд томоохон өөрчлөлт авчирсан бүтэц рүү шилжээд байгаа юм.
Эдгээр болон бусад өөрчлөлтүүдээс шалтгаалан маркетингийн үзэл баримтлалд томоохон өөрчлөлт орох шаардлагатай болно. Маркетингийн үндсэн ойлголтыг макро эдийн засаг хэмээх ойлголтын тэнцвэржүүлэгч хүчин зүйл гэж ойлгож болно. Макро эдийн засгийн орчин өөрчлөгдөх бүрд хэрэглэгчдийн зан үйл өөрчлөгдөх бөгөөд үүнийг дагаад маркетинг ч өөрчлөгдөх хэрэгтэй болно. Сүүлийн 60 жилийн турш маркетинг бүтээгдэхүүн төвт (Маркетинг 1.0) байдлаас хэрэглэгч төвт (Маркетинг 2.0) болон өөрчлөгджээ. Харин өнөөдөр эдийн засаг бизнесийн орчныг дагаад маркетинг ч бас дахин өөрчлөгдөж байгааг бид харж байна. Бизнесийн байгууллагууд өөрийн бүтээгдэхүүнээс хэрэглэгчдэдээ, харин одоо хүн төрөлхтөнд тулгамдаж буй асуудалд анхаарлаа хандуулах болсныг харж байна.