Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Я.Кэ
ISBN: 9789996238086
Хэвлэсэн он: 2015
Хуудасны тоо: 490
Номын хавтас: Зөөлөн, супер
Номын хэмжээ: 200x145x26 мм
Жин: 590.0 гр

Баяр баясгалан

Зохиолч: Я.Кэ ISBN: 9789996238086
Онлайн дэлгүүрийн үнэ

24,250 ₮

-3%
Хэмнэлт: 750 ₮
Үндсэн үнэ

25,000 ₮

Хавтас: Зөөлөн, супер
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Я.Кэ
ISBN: 9789996238086
Хэвлэсэн он: 2015
Хуудасны тоо: 490
Номын хавтас: Зөөлөн, супер
Номын хэмжээ: 200x145x26 мм
Жин: 590.0 гр

Номын тухай

Амьдрал тэтгэгч тосгоны Ү мод, Хуай мод, Тун мод, Ян мод гээд бүх л мод цасанд дарагдан навч цэцэг нь саглайсан мөчрүүд дааж ядан бөхийжээ. Том цагаан шүхэр барьсан юм шиг уул толгод бас цагаан өнгөнд хучигдав. Тариан түрүүн толгой дээр унасан цасаа дийлэхгүй бөхийлгөн их салхины дараах тал газар шиг бүх зүйл ундуй сундуй харагдана. Гэхдээ чи хэрвээ уулын хормойд очвол буудайн үнэрийг мэдэрч чадна шүү.
Аагим зуны өглөө нэлийсэн цав цагаан өнгийг харахад их сонин санагдана.
Билгийн тооллоор харагчин луу жилийн зуны дунд сарын ид халуун гэсэн эл өдөр уул нурууд цасанд дарагдаж зудын аюулд нүүрлэлээ дэ.
Хууч ярианаас үзэхэд Амьдрал Тэтгэсэн тосгон Мин улсын Хун Ү ба Юн Лө хаадын үед Шань Ши нутгаас нүүдэллэн ирсэн.
Мин улсын засгийн газраас гаргасан ард иргэдийг нүүлгэх тухай дүрэм журам: Дөрвөн ам бүлтэй өрхөөс нэг хүн, зургаан ам бүлтэй өрхөөс хоёр хүн, есөн ам бүлтэй өрх гэрээс гурван хүн үлдээх ёстой байв...