Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
ISBN: 9789997393272
Хэвлэсэн он: 2015
Хуудасны тоо: 96
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x205x4 мм
Жин: 115.0 гр

Монгол хэлний лавлах

Зохиолч: ISBN: 9789997393272
Онлайн дэлгүүрийн үнэ

4,365 ₮

-3%
Хэмнэлт: 135 ₮
Үндсэн үнэ

4,500 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
ISBN: 9789997393272
Хэвлэсэн он: 2015
Хуудасны тоо: 96
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x205x4 мм
Жин: 115.0 гр

Номын тухай

"Аав нь аймагт цагдаа хийж, ээж нь хөлдүү үхрийн мах зарж, өөрөө сургууль дээрээ бүжиг давтдаг" хүүхдүүд байвал монгол хэлээ сайн сурах хэрэгтэй. Харин аав нь аймагт цагдаагаар ажилладаг, ээж нь үхрийн хөлдүү мах зардаг, өөрөө сургууль дотроо бүжиг давтдаг хүүхдүүд бол бусад хичээлээ түлхүү анхаарч болно.

Монгол хэлээрээ зөв ярьж, сайхан бичих нь монгол хүн гэдгээ тунхаглаж буй явдал билээ. Монголчууд Манжийн дарлалд байх үед бидний хэл "банз, гоймон, саван, гуанз" зэрэг урд зүгийн үгсээр эрлийзжиж, дараа нь Оросын нөлөөнд байх үед "кино, автобус, курс, доктор" зэрэг хойд зүгийн үгсээр бүл нэмжээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд даяаршилд дарлагдаж "дизайн, дижитал, ёкозуна, йогурт" зэрэг үгс өдөр бүр нэмэгдсээр байна. Энэ бол Монголын баялагт говь, үзэсгэлэнт хангайг харийн хүмүүс өмчлөн суухтай агаар нэгэн хэрэг юм. Тиймээс бид баян хэлээрээ хэлэлцэж, үзэмжит бичгээрээ бичилцэж, хэл соёлынхоо тусгаар тогтнолд анхаарууштай болжээ.

"Монгол хэл чухал биш ээ" гэх зарим аав, ээжийн муйхар сургаал, бичихзүй, найруулга зүйн дүрэм, ёс жудгийн хяналтгүй интернетийн бичвэр, харь хэлээр бичсэн хаяг, хазгай муруй ярьдаг хүмүүс гэх мэт монгол хэлийг мохоогчид олширчээ. Тиймээс монгол хүн монгол хэлээ сурах зайлшгүй шаардлага байгаа юм. Манай монгол хэлний эрдэмтэд, багш нар, ер нь Монголдоо хайртай хун бүхэн бидэнтэй санал нэг байх нь гарцаагүй.

"Монгол хэл" бүлэгт сурагчдын мэдвэл зохих ойлголт, ангилал, жишээ зэргийг түүвэрлэн багтаалаа. Хүүхдүүд та бүхнийг монгол хэлний хичээлдээ улам сайн, улам дуртай болоход энэ ном тусалж, чиний шинэхэн "нөөц багш" болно гэдэгт итгэлтэй байна.