Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: О. Лхагвадорж
ISBN: 9789996278976
Хэвлэсэн он: 2015
Хуудасны тоо: 280
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x140x13 мм
Жин: 325.0 гр

Онлайн дэлгүүрийн үнэ

8,730 ₮

-3%
Хэмнэлт: 270 ₮
Үндсэн үнэ

9,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: О. Лхагвадорж
ISBN: 9789996278976
Хэвлэсэн он: 2015
Хуудасны тоо: 280
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x140x13 мм
Жин: 325.0 гр

Номын тухай

1990 өмнөх Монголын нийгэм бол эцэг эх нь шударга түвшин, аж ахуйч, хавь ойрдоо нэр хүндтэй, үр хүүхэд нь дуулгавартай, гэрээс гардаггүй, нямбай чамбай хүмүүжилтэй, ах захаа хүндэлдэг, ажилч хичээнгүй, аав ээждээ тусалдаг, бүгдээрээ эв найртай, цэвэр цэмцгэр, аз жаргалтай ам бүлийн халуун дулаан, хайр энэрэл дүүрэн гэр бүлийн уур амьсгалыг санагдуулна. Айл өрхийн амьдрал нь ч ийм, улс орны амьдрал ч тийм л байлаа.

Харин 1990 оноос хойш эцэг эх нь архичин, биеэ үнэлэгч, үр хүүхэд нь өлөн хоосон, үмх хоолны төлөө хаа сайгүй тэнэж, айл амьтан хэсэж энд тэнд  хоног төрүүлж явдаг, муу хүмүүст уруу татагдаж, худлаа хэлж, хулгай хийж бор хоногийг өнгөрүүлдэг, бие болоод оюун нь эмгэг согогтой болчихсон, хэрүүл хараал, хүчирхийлэл, түгшүүрт автсан, айл гэж хэлэхэд хэцүүхэн гэр бүлийн дүр төрхийг илэрхийлдэг болчхоод байна. Эзэнгүй айлын ийм л амьдрал гэр бүлд ч нийгэмд ч адилхан нүүрлэчхээд эж авах ухаан, эргэцүүлэх тэвчээргүй болгочихжээ, Ёстой л "өөрөө бүү мэд, мэдсэн хүний үгэнд бүү ор" гэдэг хараал хүрсэн мэт нэгдэж нийлэх чадваргүй дур дураараа зүтгэх болцгоолоо.Гадаадад дураараа зорчих эрх чөлөө нь гэр бүл салж, мэдээж ийм болчихсон хүмүүс бие биедээ итгэж чадахгүй. Нэгэнт итгэхгүй хүнээ хайрлах хүндлэх сэтгэл төрөхгүй. улс орон эзэнгүйдтэлээ хамаг хөрөнгөө дэмий баран сураг алдран тэнэх гаж донг нийгэмд суулгалаа.

Нийгмийн энэ мэт дампуурлыг, хүмүүсийн оюун санааг эвдэн сүйтгэсэн буруу бодлогыг, улс орны ийм эмгэнэлт байдлыг хүмүүст ойлгуулах, ямар хүчин зүйл, хэн ийм байдалд улс орныг түлхэж байгааг илчлэх, түүнээс ангижрахын төлөө нэгэн зорилгын дор нэгдэхийг зорьж  "Монголчууддаа сонордуулах мэдээ" гэх хэвлэмэл хуудсааар хэвлэн гарааж байсан бичвэрүүдээс зөвхөн нийтлэлүүдийг сонгон авч үйл явдал, он цагийн дарааллаар нь ийнхүү ном болгон эмхэтгэж уншигч танаа өргөн барьж байна.