Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Лариса Буракова
Орчуулагч: Г. Батхүү
ISBN:
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 182
Номын хавтас: Зөөлөн, супер
Номын хэмжээ: 250x165x8 мм
Жин: 245.0 гр

Гүрж яагаад чадвар

Зохиолч: Лариса Буракова ISBN:
Онлайн дэлгүүрийн үнэ

17,460 ₮

-3%
Хэмнэлт: 540 ₮
Үндсэн үнэ

18,000 ₮

Хавтас: Зөөлөн, супер
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Лариса Буракова
Орчуулагч: Г. Батхүү
ISBN:
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 182
Номын хавтас: Зөөлөн, супер
Номын хэмжээ: 250x165x8 мм
Жин: 245.0 гр

Номын тухай

Лариса Буракова Түрж яагаад чадав?" номоо туурвиж байгаа тухай би нэг жил хагасын өмнө сонсоод зогсонги байдлын сэтгэхүйд автсан нийгмийн доройтлыг эмчлэн илаарьшуулах эм гарах юм байна хэмээн баярласан билээ. Энэ ном сайн сайханд богино хугацаанд шилжих боломж бий гэдэг таатай мэдээг бидэнд дуулгаснаас гадна манайхтай олон талаар тун ч төстэй улс орны туршлагыг өгүүлснээр үүнийг баталж буй.

Гүржид өдгөө орон сууц худалдах, автомашинд дугаар авах, компани аж ахуйн нэгжийг бүртгүүлэх ажлыг хагас цаг хүрэхгүй хугацаанд амжуулдаг, чингэхийн тулд тамга тэмдэг, үндсэн хөрөнгийн мэдээллийг шаарддаггүй. Цагдаагийн байгууллага зохих ёсоороо ажилладаг болохоор шөнийн цагт автомашинаа дангинатал цоожилдоггүй. Замын цагдаагийн албыг татан буулгасантай зарим талаараа холбоотой ч биз, замын цагдаа нар авлига авдаггүй. Хууль сахиулах байгууллагууд нь үр дүнтэй ажилладаг болсноор өмнө нь боломжгүй байсан зүйлүүд тус улсад хэрэгжиж, манайхтай эгээ ижил өмнөх дэглэмийн үед үтэр түргэн эвдэн бусниулагдсан биеийн тамирын талбайнуудыг хот суурин газруудад олноор байгуулж байна. Манайд газар авч даамжирсан 'Тендер будилуулдаг" байдлаар саад тотгор учруулдаг байсан евро стандартын авто замуудыг хотуудын хооронд барьж байгуулсаар байна.

1980-аад оны тэмцлийн хөтөлбөрөөс хойш нийгэмд мартагдаж эхэлсэн үзэл болдол, үйл ажиллагаа сэргэсэн нь газар бүр мэдрэгдэхэд арайхийж бий болсон өөрчлөн байгуулах боломжийг ашиглаж чадах болов уу бид гэх сэтгэлээр би эл номыг сэтгэл догдлон уншсан. "Шинэчлэлийг аядуу зөөлөн" аргаар явуулах "хүчтэй тохиролцоо" Энэтхэгт бий болсон хэмээн Монтек Ахлувалагийн бичсэн нөхцөл байдал Орост нэгэнт бүрэлдэж байна. Чухамхүү аядуу зөөлөн шинэчлэл шаардлагатай үед энэ нь муу зүйл биш боловч цагдаагийн байгууллагынхаа бие бүрэлдэхүүний 90 хувийг сольж, 15 хувиар цомхотгон хэр тааруу агаад зохистой тоонд хүргэн цалинг нь 15 хувь нэмж шинэчилсэн Гүржийн хувилбартай жишихэд сүүлийнх нь үнэхээр үл гүйцэлдэм, амжилт олохгүй гэдэг зөн совин мэдрэгдээд байгаа юм.