Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Э. Дагиймаа
ISBN:
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 270 + 270
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x145x25 мм
Жин: 650.0 гр

Улс төрийн... ОН ЦАГ-I,II

Зохиолч: Э. Дагиймаа ISBN:
Онлайн дэлгүүрийн үнэ

14,550 ₮

-3%
Хэмнэлт: 450 ₮
Үндсэн үнэ

15,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Э. Дагиймаа
ISBN:
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 270 + 270
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x145x25 мм
Жин: 650.0 гр

Номын тухай

Сүүлийн хэдэн жилийн туршид л та бидний ам дамжуулан шуугьж байгаа Оюутолгой, Тавантолгойн орд газрын талаар манай томчуулаас хэн нь ямар байр суурьтай байсан юм бэ, өнөөх аймшигт "Долдугаар сарын 1 "-ний талаар хэн юу гэж хэлэв, үүнээс үүдээд сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намуудын тухайн үеийн удирдлага юу гэж байсан зэргийг энэ номоос олж уншиж болно.

Яг тухайн үед, үйл явдал болоод, эсвэл болох гээд ид

халуунаараа байхад үзэгч таны гэрийнхээ хойморт залсан зурагт радиогоор гарч байсан эдгээр ярилцлагыг тэр үед нь та үзсэн ч бай, үзэж амжаагүй ч бай өнөөдөр эргээд нэг "үзэж", уншихад сонин байх болов уу. Үүнээс гадна энэ ярилцлагуудаас уншигч та ёстой л "Хэн нь хэн бэ" гэдгийг харж болно. Өөрөөр хэлбэл сонгуулиас сонгуулийн хооронд, намууд, улстөрчдийн амлалтаас амлалтын дунд амьдардаг бидний монголчуудын жишгээр хэн, хэзээ, юуны талаар юу гэж хэлж байж вэ гэдгийг он сар өдрөөр нь баримт болгон олж уншиж болно. Өнөөдөр та бидний авсан, аваагүй, намуудын өгсөн өгөөгүй гээд байгаа "Эх орны хишиг", "Эрдэнийн хувь" нэг сая, нэг сая таван зуун мянган төгрөгийн амлалтын талаар ч намуудын дарга нар телевизийн дэлгэцээр олон түмэнд юу гэж хэлж байсан нь энд цагаан дээр хараар буучихсан байгаа. Одоо хэдхэн сарын дараа сонгууль болох гэж байхад танд хэрэг болох ч юм бил үү.

Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, С.Баяр, Ц.Нямдорж, М.Энхболд нарын хүмүүс төрийн өндөр алба хашиж байхдаа болон, "асан" болсныхоо дараа ярьсан ярианууд, Иргэний хөдөлгөөний Ж.Батзандангийн "Долоон сарын 1", "Эрдэнэс-Тавантолгой"-н талаархибайр суурь зэрэг нь уншигч та бүхний сонирхлыг яагаад татахгүй байх билээ. Телевизээр яг гарч байхад нь нээрээ энэ хүн юу гэх нь вэ хэмээн анхаарч үздэг шигээ, цаасан дээр буучихсан хойно нь ч гэсэн хэн хэзээ юу гэж байж вэ гэдгийг нь сонирхоод уншихаар ярилцлагууд эл номд орсон байгаа.