Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
ISBN:
Хэвлэсэн он: 2014
Хуудасны тоо: 208
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 165x115x10 мм
Жин: 140.0 гр

Эротик өгүүлэг

Зохиолч: ISBN:
Онлайн дэлгүүрийн үнэ

7,760 ₮

-3%
Хэмнэлт: 240 ₮
Үндсэн үнэ

8,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
ISBN:
Хэвлэсэн он: 2014
Хуудасны тоо: 208
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 165x115x10 мм
Жин: 140.0 гр

Номын тухай

Золоо уян налархай биедээ яг таарсан алаг хамбан гэрийн хувцас өмсчихсөн түүний цаанаас товойж тодрон харагдах бие галбираараа намайг алмайруулсаар надад айраг аягалан барив. Нэг өрөө байрыг хачин гоёор засаж ганган хээнцэр тэр бүсгүй хэнд ч таалагдахаар тохижуулсан нь илт.

Бие сэтгэлээ барьж дийлэхгүй, дур хүсэлдээ ташуурдуулсан би аягатай айргаа орхин телевиз асаах гэж тонтойж зогссон түүний араас очин тэврээд авлаа. Золоо гижиг нь хүрсэн юм шиг «ход ход» гэж мөрөө дайвалзуулан инээснээ огцом эргэн өөдөөс тэврээд авлаа. Түүний жимбэгэр ягаан уруул дээр өөрийнхөө «дарваан хар-ыг нааж аваад, тэднийг хооронд нь зодолдуулан озолдуулж гарлаа.

Амь тэмцэн амьсгаа бөглөрөн унан алдан гуйвласнаас түр тайвшран, бантсандаа, «Золоо чи намайг уучлаарай. Би...» гээд ээрч мууртал

- Зүгээрээ та надад таалагддаг. Харин та их хулчгар хүн байхаа. Хараад байгаа мөртөө, хажуугаар юу ч дуугарахгүй зөрөөд өнгөрнө. Ядаж мэнд мэдэж болдог байгаа даа. «Ахыг ам л ангайвал нь ахиулаад авна даа» гэж боддог байснаа одоо нуугаад яах вэ гээд час час инээн гэдэлзсэнээ, өөдөөс дүрлийтэл ширтэн, «байж бай. Би одоохон» гээд ванны өрөө рүүгээ орчихлоо.