Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Ш.Сүхбат, И Өлзийсайхан
ISBN:
Хэвлэсэн он: 2011
Хуудасны тоо: 149
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x145x8 мм
Жин: 200.0 гр

Мөнх тэнгэрт тэмүүлсэн 15 жил

Онлайн дэлгүүрийн үнэ

9,700 ₮

-3%
Хэмнэлт: 300 ₮
Үндсэн үнэ

10,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Ш.Сүхбат, И Өлзийсайхан
ISBN:
Хэвлэсэн он: 2011
Хуудасны тоо: 149
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x145x8 мм
Жин: 200.0 гр

Номын тухай

Монголчуудын түүх олон мянган жилээр үргэлжилсэн түүхийн үргэлжлэл дотор соёлын агуу их өв бүрэлдэн тогтсоны дотор монгол үндэстний агуу их шашин шүтлэг бөө төрж гарсан юм. Мянга мянган жилээр өртөөлөн ирсэн тэнгэрийн их шүтлэг цагийн эргэлтээр хоёронтой бүдэрч, манай уламжлалт ёс заншил соёлтой хамт бөхөх дөхсөн билээ. Хүн төрөлхтний түүхийн эргэлтийн зам мөр дээр коммунизм хэмээх бул чулуу тээглэж монголын соёлыг бүхэлд нь үгүйсгэн, шинэ монгол улсыг бүтээх, байгуулах гэсэн боловч бүтэлгүйтэж, халхын Зая гэгээний 1937 онд айлдсанаар цагаан морин жил ирж, засаг төр устаж, ардын засаг үгүй болж, ардын жаргал 1990 онд ирсэн билээ.

Монголчууд түүхээ дахин сөхөн харж үндэсний соёлоо бахдан үзэж, дээдлэн хүндэтгэх зам мөрийг энэ онд монгол хүн бүрийн оюун санаа хүсэл сэтгэлээр нээсэн юм. Үүнээс хойш 6 жилийн дараа буюу 1996 онд малчны гэрт төрж монгол ухаанаар өсөж бойжсон бидний 13 хүн өөрсдийн хүслээр хуран цугларч монголын үндэсний ухамсар соёл сэргэн бахархаж байгаа энэ цаг үед мөхөж устаж буй бөөгийн зан үйлийг дахин сэргээе гэвэл ямар вэ? гэлцэн ярилцан сууж бөөгөөс олж авч болох соёлын үр байгаа эсэхийг хэлэлцэж монгол бөөгийн голомт төвийг санаачлагчийн хүсэлтээр байгуулахаар хэлэлдэн дүрэм журам зэргээ баталж засаг төрд уламжлахаар тотоцгоосон.   Тэр   цагаас   хойш   15   жил   өнгөрчээ.