Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: С.Дашням
ISBN: 9789996227295
Хэвлэсэн он: 2014
Хуудасны тоо: 251
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 205x145x15 мм
Жин: 280.0 гр

Хар авгай

Зохиолч: С.Дашням ISBN: 9789996227295
Онлайн дэлгүүрийн үнэ

18,430 ₮

-3%
Хэмнэлт: 570 ₮
Үндсэн үнэ

19,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: С.Дашням
ISBN: 9789996227295
Хэвлэсэн он: 2014
Хуудасны тоо: 251
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 205x145x15 мм
Жин: 280.0 гр

Номын тухай

Хаа байсан хувьсгалын эхэн үе буюу өнгөрсөн зууны 10, 20, 30-аад онд хаа газрын ч юм бэ, хэн мэдлээ, нэгэн хар арьст бүсгүй ганц биеэр ирж, одоогийн Сэлэнгийн Алтанбулаг, Зүүн Хараа хавиар нутагшин суурьшиж, тариа ногоо тарьж, хиам үйлдвэрлэж, орчин үеийн ч гэж ярих, европын ч гэж ярих хатуу хар архи спирт нэрж, одоогийн Зүүн Хараагийн спирт бал бурмын үйлдвэрийн суурийг тавьж байжээ гэж бодохоор бахархмаар. Тэгэхдээ 48 дугаар өргөрөг гээгчийг бүр онцолж, тэнд тарьсан тариа ногоонд шимтэж байсан нь өнөөгийн орчин үелэг, эрдэмлэг хүмүүсийн гайхлыг төрүүлмээр. Тэр 48 дугаар өргөрөг гээч нь юу юм бэ, яахаараа тэр өргөрөг нь бусдаасаа юугаараа ялгаатай юм бэ, тэнд тарьсан тариа ногоо, түүнийг идэж уусан мал ахуй яагаад өөр байдгийг өнөөгийн мэдээллийн зуун гээгчид амь зууж буй бидний дотроос мэдэх хүн хир олон байгаа бол? Гэтэл тэр онцлогийг тэр нэгэн хар хүүхэн хэрхэн юуны учир мэдэж авчхаад, түүнээ ажил болгохын төлөө хир махарч, шимтэж байгааг, ерөөс энэ хар хүүхэн хаанаас гарсан хэн гээч вэ гэдгийг өмнөх гурав дөрвөн үеэс нь тодруулж, уйлуулж буйлуулж урласнаараа, түүний хувь заяаны төгсгөл юу болоод дууссаныг тодруулснаараа уншигчдад нэгийг хэлж, нөгөөг бодогдуулахаар.