Зохиолч: | Д.Ундраа, Д. Энхчимэг, О. Дэлгэрсүрэн |
ISBN: | 9789996272844 |
Хэвлэсэн он: | 2013 |
Хуудасны тоо: | 306 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 210x290 мм |
Жин: | 692.0 гр |
Зохиолч: | Д.Ундраа, Д. Энхчимэг, О. Дэлгэрсүрэн |
ISBN: | 9789996272844 |
Хэвлэсэн он: | 2013 |
Хуудасны тоо: | 306 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 210x290 мм |
Жин: | 692.0 гр |
Оршил
Минералоги нь эрдсийн гарал үүсэл, эрэл хайгуулын уламжлалт шалгуураар эрдсийг судалдаг ба технологийн минералоги бол эрдэс элементийг олборлолт, боловсруулалт хэрэглээний технологийн шалгуураар ашигт малтмалын ордын нөөцийг бүрэн ашиглах үүднээс судалдаг салбар дундын шинжлэх ухааны шинэхэн чиглэл болж байна (Я.Гомбосүрэн (Зс.О)).
Иймд энэхүү сурах бичигт технологийн минералогийн ерөнхий ойлголтууд, монгол орны эрдэс баялгийн нөөц, тэдгээрийн судлагдсан түүх, зарим төрлийн ашигт малтмалын геологи хайгуулын шалгуур, төрөл, нөөцийн ангилал, харьцуулалт мөн геологи хайгуул, уул уурхайн шат шатны үйл ажиллагаа явуулахад тавигдах зарим аюулгүй ажиллагааны шаардлага дүрэм журам, зэргээс түүвэрлэн оруулсан ба геологи, уул уурхайн салбарт ажиллаж буй инженер, геологи, мэргэжилтэнүүдэд, тус салбарт ажиллахаар бэлтгэгдэж буй их, дээд сургууль, коллежуудын оюутан, сурагчдад гарын авлага, багш нарт сургалтын материал болгох зорилгоор олон мэргэжлийн ном, сурах бичгээс технологийн минералогийн судалгааны хамрах хүрээнд түүвэрлэн^ зориглон эмэхтгэж нэгтгэн хэвэлсэн билээ.
Бидний зорилго оюутан сурагч, багш, мэргэжилтнүүдэд олон төрлийн сурах бичиг ном хэвлэлийн өнөөгийн хүрэлцээг харгалзан, геологи уул уурхайн гол гол мэдээлэл, ухагдахуун ойлголтуудыг түүвэрлэн нэгтгэж судалгаа шинжилгээний уялдаа холбоо, залгамж чанар, цогц байдлыг бүдүүвчлэн зураглаж харуулахыг хичээсэнд оршино.
Цаашдаа технологийн минералогийн салбар өргөжин тэлж хөгжих нь зүйн хэрэг төдийгүй, уул уурхайн тэргүүн чиглэл болж хөгжих нь дамжиггүй. Үүний тулд ашигт матлмал эрэх, хайх, нээн илрүүлэх, тогтоосон нөөц баялгийг бүрэн байгаль орчинд ээлтэй арга технологоор олборлох, ашиглах гэх мэт мэдлэг чадвартай болох, геологи уул уурхайн бүхий л үе шатны ажилд байгаль хамгаалал, аюулгүй ажиллагааг анхааран, байгалийн унаган төрх, байдлыг нөхөн сэргээх ажилд илүүтэй анхаарч ажиллах нь бидний үндсэн зорилт чиглэл юм.
Бидний ажилд өөрийн оюун ухаан, асар олон жилийн хөдөлмөрөө шингээн, шинжлэх ухааны үндэстэй боловсруулан судалсан шинжилгээний үр дүн, материалаа харамгүй бэлэглэж, ирээдүйн мэргэжилтэн оюутан, сурагчдын, салбарын ажилтан, ажиллагсадын боловсролд чин сэтгэлээсээ анхааран тусалж, олон олон судалгаа шинжилгээний шат, дамжлагыг товчлуулан шинэ хаалга нээн өгч, хөгжүүлж байдаг үе үеийн билгүүн төгс эрдэмтэн багш нартаа мөргөмүү.