Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи
ISBN: 97899929460667
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 505
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: 210x290 мм
Жин: 1000.0 гр

Монголын байгаль орчны нэвтэрхий толь

Онлайн дэлгүүрийн үнэ

62,080 ₮

-3%
Хэмнэлт: 1,920 ₮
Үндсэн үнэ

64,000 ₮

Хавтас: Хатуу
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи
ISBN: 97899929460667
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 505
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: 210x290 мм
Жин: 1000.0 гр

Номын тухай

ОРШИЛ

Монголчууд уул, ус, газар шороогоо асралт эх, одот тэнгэр юугаа авралт эцэг гэж дээдлэн шүтэж, хайрлан хамгаалж нутаг ус, эх орноо эрхэм дээдэд өргөн тавьж ирсэн баялаг уламжлал ёс заншилтай билээ. Үүний ч ач буянаар манай орны байгаль орчин онгон, тансгаараа хадгалагдаж өнөө үеийнхэнд уламжлагдан иржээ.

Монгол улсын Байгаль орчныг хамгаалах хуулинд "Байгаль орчин гэдэг нь хүний амьдрал үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлдөг Монгол улсын нутаг дэвсгэрийн чулуун мандал, усан мандал, шим мандал, агаар мандлын харилцан шүтэлцээт хүрээлэл хамаарна" гэж заажээ. Үүнийг удирдлага болгон байгаль дэлхийн бүхий л зүйлс хүний амьдралд холбогдсон өргөн уудам ойлголтуудыг түүвэрлэн авч, сонгон хянаж, эмхлэн цэгцэлж нэгэн ном болгохыг хичээв. Монгол хүн бүрт олон үеийн турш уламжлагдаж ирсэн онгон дагшин байгаль дэлхийгээ хадгалах, нутаг орноо хамгаалах хүмүүжил, соёлыг өнөө болон хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээхэд тус дэм болгох үүднээс энэхүү бүтээлээ туурвин уншигч та бүхэндээ илгээлээ.

Монголчууд өвөг дээдсийн үеэсээ уламжлагдаж ирсэн сайн үйлс, ариун нандин бүхнийг хойч үедээ уламжлуулдаг сайхан ёс заншлыг уг үндэс болгон уул ус, газар дэлхий, ой, ан амьтан, бэлчээр юугаа хайрлан хамгаалж ирсэн гол аргын нэг нь уул овоогоо шүтэх ёс болохыг харгалзан шүтлэг тахилгатай газруудын нэр усыг аль болохоор дэлгэрэнгүй оруулахыг хичээв. Нөгөө талаар өнөөгийн бид байгальтайгаа хэт хэрцгий, амиа бодох үзлээр хандах, дэлхий нийтийн дулаарал зэрэг бүхнийг хамаарсан асуудлууд шинээр бий болж Монголын байгаль орчин доройтож цаашид аюул учрах төлөв ажиглагдаж байгаатай холбогдуулан орчин үеийн хууль эрх зүй, холбогдох ойлголтууд, хор хөнөөл, аюул, байгалиа хамгаалах арга зам зэрэг бүхий л зүйлсийг оруулахыг оролдов.

Үгсийн тайлбарыг аль болохоор хялбар энгийн яруу тод хэллэгээр бичихийг хичээсэн. Зүйл бүрийн мэргэжлийн зохиогчийн бүтээлээс оруулсан энэхүү нэвтэрхий тольд байгаль орчин гэсэн ойлголтод хамаарах 3000 орчим өгүүлэл, гэрэл зураг нь аливааг хөдөлгөөнгүй бодитоор илэрхийлдгийг харгалзан 300 гаруй тайлбар зураг, 20 орчим хавсралт зураг багтаасан нь монгол эх орон, газар, шороо, эх дэлхийгээ хайрлан хамгаалах ариун үйлсийн тухай манай иргэн бүрийн оюун ухаан, мэдлэгийг арвижуулахад хишиг буянаа өгөх болов уу.

Анхны бүтээл хэвлэгдсэний дараа олон уншигчид санал хүсэлтээ ирүүлж, нутаг усныхаа эртнээс шүтэн хайрлаж ирсэн уул, гол усаа нэмж оруулах, чухамдаа үүний ач буянаар нутаг усаа хайрлан хамгаалж ирсэн гэдгээ дурдаж байсныг анхаарахын зэрэгцээгээр нэн ховордсон болон ашигт ургамлыг хайрлан хамгаалах үүднээс зарим нэмэлт хийж өмнөх хэвлэлд гарсан үг үсгийн алдааг залруулав.

Энэхүү бүтээл нь Монголын байгаль экологийн салбарын судлаачдын бүтээлүүдийн нэгэн ёсны товчоон болохыг онцгой дурдаж бүгдэд гүн талархлаа илэрхийлье. Аливаа эхлэл бүхэн хэцүү байдагчлан анхны оролдого болох бүтээлд хаана ч болов осолдож омтгойдсон байж мэдэх аваас хэлтгий хазгайг хэн хүнгүй хэлж хэтийг залруулж шинэтгэх бидний үйлсэд урам ташуур хайрлана гэдэгт гүнээ итгэнэм.