Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Бат-Эрдэнийн Буянхишиг
ISBN: 9789992945551
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 526
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 210x290 мм
Жин: 836.0 гр

Иргэний эрх зүйн тусгай анги

Онлайн дэлгүүрийн үнэ

24,250 ₮

-3%
Хэмнэлт: 750 ₮
Үндсэн үнэ

25,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Бат-Эрдэнийн Буянхишиг
ISBN: 9789992945551
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 526
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 210x290 мм
Жин: 836.0 гр

Номын тухай

МУИС-ийн ХЗС-ийн багш Б.Буянхишиг "Иргэний эрх зүйн тусгай анги" номынхоо нэмэлт, өөрчлөлт бүхий удаах хэвлэлийг эрхэм уншигч Та бүхэнд толилуулж байна. Уг номын анхны хэвлэл олны хүртээл болсноос хойш нилээдгүй хугацаа өнгөрсөн хэдий ч мэргэжил нэгт судлаачид, практик ажилтнууд болон оюутан сурагчид сургалт, судалгааныхаа ажилд, өдөр дутмынхаа үйл ажиллагаанд хэрэглэж, ач холбогдлыг нь өндрөөр үнэлсээр байна.

Аливаа бүтээлийн эзэн өөрийнхөө хөдөлмөрийн үр шим, ажлын үр дүнг хүмүүст хүргэх нь томоохон амжилт болдог бол бүтээлээ эргэн харж, алдаа, дутагдлыг нь залруулах, орхигдсон санаагаа нэмж тусгах, бусдын санал, шүүмжлэлийг цэгнэж, хуримтлуулсан туршилга, мэдлэгээрээ баяжуулж чадах нь үүнээс ч илүү амжилт гэж би боддог.

"Иргэний эрх зүйн тусгай анги" номын энэ удаагийн хэвлэлд гэрээний төрлүүдийн талаарх хэсгүүд илүү тодорхой, дэлгэрэнгүй болжээ. Номд орсон нэмэлт, өөрчлөлт нь иргэний эрх зүйн шинжлэх ухааны ололтуудад үндэслэгдэхийн зэрэгцээ хууль хэрэглээний жишээ, шүүхийн практикийн судлан шинжилгээнд тулгуурласан байгаа нь бүтээлийн үнэ цэнийг улам бүр нэмэгдүүлж байна.

...Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгчдэд зориулан жил бүр зохйогддог "Шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал" сэдэвт иргэний шүүн таслах ажиллагааны чиглэлийн сургалтын 2011 оны хөтөлбөрийг боловсруулахад Б.Буянхишиг багшийн номыг ашигласан шүүгч-багш нарын баг зохиогчид талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөснийг уламжлахад таатай байна.

Ажилч, хичээнгүй эрхэм зохиогчийн зүтгэлийн үр болох энэхүү ном Таны мэдлэгийг нэмэгдүүлж, ажил сурлагад Тань үнэнч нөхөр болно гэж итгэж байна.

Хүндэтгэсэн,

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧ                Ц.АМАРСАЙХАН