Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Дв Баттогтох
ISBN: 9789996219573
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 186
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 170x250 мм
Жин: 378.0 гр

Монгол бичгийн гайхамшиг оршвой

Онлайн дэлгүүрийн үнэ

18,430 ₮

-3%
Хэмнэлт: 570 ₮
Үндсэн үнэ

19,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Дв Баттогтох
ISBN: 9789996219573
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 186
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 170x250 мм
Жин: 378.0 гр

Номын тухай

Эндүүрэх сэтгэлгээ буюу монгол бичгийн тухай эндүү үзлийг шүүмжлэхүй

Хүн ямар нэг юмыг буруу зөрүү харах,сонсох,бодох,таних,ухаарах нь буй. Энэ бүхэн цөм эндүүрэл!

Хол замд ганцаараа явахад газар дөхөж өгдөггүй. Харин олуул ярьж,дуулж, хөгжиж явахаар нэг л мэдэхэд хүрэх газраа очсон байдаг. Энэ бол орон зайн эндүүрэл!

Үлгэр тууль сонсоод юм уу, ямар нэг ажлыг шимтэн хийгээд суухаар цаг,өдөр харвасан сум мэт түргэн өнгөрдөг. Гэтэл хүн хүлээх,хийх юмгүй гар хумхин ганихран суухад нарыг уячихсан юм шиг өдөр цаг явж өгдөггүй. Энэ бол цаг хугацааны эндүүрэл!

Зуны аагим халуунд ангасан хүнд талын зэрэглээ ус мэт үзэгдэх, эсвэл тарган хүн судалтай эрээн хувцас өмсвөл туранхай харагдах, намхан хүн богино шулуун өнгийн хувцас өмсвөл өндөр болж үзэгддэг. Энэ бол харааны эндрүүрэл!

Домогт өгүүлдгээр Бурхан багш бүх амьтанд хүч чадал, идэш хоол хуваарилахдаа боохойд хэлжээ: -Чи өөрийн эр чадлаар мянган хониноос нэгийг идэж амьдар! гэж зарлигдсаныг чоно "Мянган хониноос нэгийг үлдээж байгаарай" хэмээн буруу сонссоноос сүрэг хонь руу дайрсан чоно ховдоглон бүх хонины багалзуурыг тасалдаг болж гэнэ". Эл домогт араатан чонын араншин дүрийг үзүүлсэн төдийгүй хүн, амьтны сонсголын эндүүрлийг сонин сэтгэмжээр үлгэрийн хэлбэрээр өгүүлжээ.

Бид эцэнхий туранхай хүнийг хараад ямар ч хүч чадалгүй байх гэж боддог. Гэтэл тэр хүнд бидний санаснаас хавьгүй их хүч байх нь цөөн бус. Бас тарган, бүдүүн хүнийг үзээд ат өргөм аварга хүчтэй  гэж бодох.  Гэтэл хий хамхуул мэт хөнгөн,хүчгүй байх нь буй. Байгалийн салхи шуурга эвгүй исгэрэн шуугивал чөтгөр дуугарч байна гэж айж бодох. Энэ бол бодлын эндүүрэл!

Аливаа юмны мөн чанар, агуулга утга, учир ухааныг сурч мэдээгүй байж сургаар сонсож, зөрүү бодох, буруу мэдэх нь мунхагийн эндүүрэл! Дээр өгүүлсэн эндүүрэл бүхэн хүний хүртэж мэдрэхүйн болон ухаарах мэдрэмжийн алдаанаас үүдэлтэй. Энэ нь бодол,сэтгэлд нөлөөлж эндүү сэтгэцийг үүсгэдэг. Энэхүү эндүү сэтгэц нь хүний оюун ухааны "сүүдэртэй"тал, хүнд байдаг сэтгэхүйн нэг гаж үзэгдэл.

Эндүү сэтгэц нь гүехэн бодол, балар ухаанаас үүдэлтэй тул аливаа юмс үзэгдлийн дотоод мөн чанар, хувьсал хөгжил, хууль дүрмийг зөвөөр гүнзгий ойлгож ухаардаггүй. Үүнээс болж хүн  эндүүрлийн төөрөг, мунхагийн  харанхуйд унадаг.,,,