Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Д. Батбаяр, Б. Цэнддоо
ISBN: 9789996266553
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 347
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: 200x265 мм
Жин: 1000.0 гр

Монгол, Монголчууд, Монгол орон түүхийн альманах

Онлайн дэлгүүрийн үнэ

50,925 ₮

-3%
Хэмнэлт: 1,575 ₮
Үндсэн үнэ

52,500 ₮

Хавтас: Хатуу
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Д. Батбаяр, Б. Цэнддоо
ISBN: 9789996266553
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 347
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: 200x265 мм
Жин: 1000.0 гр

Номын тухай

Хүн төрөлхтний түүхнээ универсаль түүх бичлэгийн аргыг бүтээж үлдээсэн хэмээн үнэлэгддэг монголчууд бидний түүх өөрөө ээдрээ адармаатай замыг туулсан юм. Бид бүхэн нэрийг нь тодруулж амжаагүй зохиогчийн Монголын нууц товчоо-ноос эхлээд Рашид Эд Дины Судрын Чуулган, Жувэйнигийн Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх, Лу Алтан товч-оор дараалаад Зөвлөлтийн эрдэмтдийн удирдлагаар бүтээсэн БНМАу-ын түүх, МАХН-ын түүх улмаар Баабарын түүх... бүгд л өнөөг хүрсэн бидний шаштир. Гэхдээ түүх бүхэнд өөрийн өнцөг бий. Зарим түүхнээ утга зохиолын арга давамгайлж байхад удаахад нь шашныг суртааль зонхилно. Тэгснээ намын суртал нэвтрүүлгийн элемент нь баримт, баталгаанаас давамгайлах жишээний.

1990-ээд оноос монголчуудад үзэл суртлаас хамаарахгүй, бусдаас хараат биш оршин тогтнох боломж бүрдсэн нь эх түүхээ шинээр харах үүд хаалгыг нээсэн билээ. 1996 онд гарсан Б.Баабарын XX зууны Монгол: нүүдэл суудал бол ийм боломжийн үүдийг нээж, салхийг хагалсан томоохон бүтээл байлаа. Чухам эл бүтээлийн шинэтгэсэн, илүү товч, зурагжуулалт давамгайлсан, бүх насны уншигч нарт таншщахад хялбар болгон энэ бүтээлийг гаргаж байна. Түүхийг өөрчлөх, үзэл сурталжуулахаас илүүтяй үзэл сурталжсан түүхийг "цэвэрлэн" уг үндсийг сэргээх үлэмж бэрх, цаг хугацаа зарсан ажил гэдэг.

Нүүдэл суудал: Монгол, Монголчууд, Монгол орон хэмээх энэхүү түүхийн альманах нь сүүлийн хориод жидц үнэн мөнөөрөө сэргээгдэн, үзэл сурталжсан хандлагаасаа салж буй бид бүхний түүхийн стандарт товчоон юм. Номыг бүтээхдээ аливаа түүхэн альманахыг бүтээдэг National geografic-ийндэг, зарчмыг баримтлав.

Альманах гэдэг нь календарь, лит, хуаюта, цаг тооны бичиг хэмээн латин, төвд, хятад, монголын алинаар ч хэлсэн бид ойлгодог үгийн араб хувилбараас үүдсэн бөгөөд эхэн үедээ тодорхой сэдвээр давтамжтай гардаг хэвлэлийн нэр байжээ. Утга, агуулга, хэлбэр нь ч олон салбарлан хөгжжээ. Түүхийн альманах нь зураг чимэглэл, ишлэл баримт, дагалдах өгүүллээр баяжуулсан түүхийг он дарааллын бичгээр тодруулан өгүүлсэн нэгэн хувилбар болж хөгжсөн байна.

Чухал шаардлагатай гэрэл зураг, баримтаар тусалсан ШуА-ын Түүхийн хүрээлэн, Гадаад харилцааны төв архив, гэрэл зургийн Гамиа агентлаг, Тойм сэтгүүл, Д.Баярхүү, Ч.Өсөхжаргал, СЭрдэнэзаяа, Ч.Наранбаатар, Ч.Содбилэг, Леонид Шинкарёв, Хироюки усами болон РасеЬоок-ийнМонголын түүх гэрэл зурагт бүлгэмийн залуус, үүсгэн бий болгогч Д.Алтангэрэл нарт талархалдэвшүүлж байна. Газрын зургийг БК, Нагрег СоШпз компаний түүхийн атласаас авав.

Өөрийн улс, үндэстний түүхийг дэлхий дахины түүх бичлэг, түүхэн бүтээлийн стандарт, бүтээх бичих хэв, загвараар үйлдэн түгээх зохиогчийн эрхийг итгэж өгсөн National geografic-ийнуншигчдийнхаа өмнөөс гүн талархаж байна.

НЭПКО хэвлэлийн газар