Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Олхонууд Хайнзангийн Шагдар
ISBN: 9789992950854
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 504
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: 167x223 мм
Жин: 996.0 гр

Монголчуудын аян дайн, цэргийн урлаг (XIII зуун )

Онлайн дэлгүүрийн үнэ

25,220 ₮

-3%
Хэмнэлт: 780 ₮
Үндсэн үнэ

26,000 ₮

Хавтас: Хатуу
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Олхонууд Хайнзангийн Шагдар
ISBN: 9789992950854
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 504
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: 167x223 мм
Жин: 996.0 гр

Номын тухай

 

2012 оны аравдугаар сарын 18-нд магнай хагалам баярт мэдээ ирсэнийг Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал хурандаа Д.Мөнх-Очир,Батлан хамгаалахын их сургуулийн захирал бригадын генерал З.Болдбаатар нар дамжуулан талархсан нь Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ монгол цэргийн үе үеийн түүхээр цуврал бүтээл хэвлүүлэхээр шийдвэрлэж, санаачлагаа энэ номоор нээхээр мэдэгдсэн цаг мөч байлаа. Монголын түүхэндээ хайртай, номонд элэгтэй хүмүүсийн ачаар эл ном минь дахин төрж, намайг баярлуулж байна. Номыг маань ивээн тэтгэж хэвлүүлсэн "Ажнай" корпораци, "Эзэн Сүлд" хэвлэлийн үйлдвэрийн хамт олонд дахин дахин баярласнаа илэрхийлье.

Эзэн Чингис хаан эхлүүлж.түүний залгамжлагчид мөр даран Ази,Европыг сөгтгөж.Африкийн эргийг эмтэлсэн их аян дайныг дэлхий дахин 800 гаруй жилийн турш хараасаар.ерөөсөөр өдгөөд ирлээ.

Миний бие хараасан бүгдийг хялайсангүй,ерөөсөн болгоныг хурайлсангүй.алтан дунджийг барьсангүй,алаг нүдээр үзэж уншсан бүхнээ монгол цэрэг эрийн ухаанаар тунгаасан шийдэл бүхнээ шингээсэн бөлгөө.

Хоёр дахь хэвлэлээ нэмж хасч.засч залруулах уу? гэж цөөнгүй удаа бодсон.Үг, үсгийн алдаа оноо байх л юм.

Гэвч олон жилийн судалгааны минь үр дүн хэвээр байхад хэрэг төвөг удахын учир юун, хожмын судлаач хоёр ном эрэхгүй байг, анхны санаа зориг минь ууганаараа л байг хэмээн сэтгэлээ.

Хоёр дахь хэвлэлийн эхийг бэлтгэхэд нүдээ нуухдуулж, нуруугаа чилээсэн эрхэм дүү нар БХЭХЭШХ-ийн ажилтан Г.Ханджав, Т.Уранчимэг, Б.Баярмагнай, хүү Ш.Судар, "Эзэн Сүлд" ХХК-ны ажилтан Ч.Бямбасаруул нартаа чин сэтгэлээс баярлан талархсанаа илэрхийлье.

Эрхэм уншигч Тандаа номын цагаан буян, аз хийморь ерөөе.

Олхонуд Хайнзангийн Шагдар

2012-11-1