Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Ш.Сүхбат
ISBN:
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 297
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 20,5x14,5с мм
Жин: 434.0 гр

Монгол хүн, гэр бүл, ёс заншил

Зохиолч: Ш.Сүхбат ISBN:
Онлайн дэлгүүрийн үнэ

19 ₮

-3%
Хэмнэлт: 1 ₮
Үндсэн үнэ

20 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Ш.Сүхбат
ISBN:
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 297
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 20,5x14,5с мм
Жин: 434.0 гр

Номын тухай

Хүн төрөлхтний түүхийн олон мянган жилийн алсад (МЭӨ 40,0-100,0 жил) хад чулуун дээр зурагдсан чулуугаар хөрөглөн дур төрхөө бидэнд үлдээсэн монгол хүн ямархан төлөвтэй зан араншинтай хөгжиж явсаар бидний өнөө үед хүрч ирэв гэдэг сонин асуулт байдаг. Хүний сайн хүмүүжиж хүн болох орчин нь гэр бүл юм.

Хөх мөнх тэнгэр шүтээнт нүүдэлчин монгол угсаатан агуу их түүх соёлыг бүтээсний дотор гэр бүлийн соёл, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх соёл багтана.Төр улсын язгуурүндэс нь гэр бүл юм. Гэр бүлээс улс үндэстэн бүрддэг. Нүүдэлчдийн олон мянган жилийн түүхэн уламжлал дотор монгол гэр бүлийн харилцааны уламжлал нь асар их түүхтай, их баялаг агуулгатай, өөрийн өвөрмөц шинжтэй юм. Нүүдэлчид өөрийн соёлын түүхийг МЭӨ III зууны үеэс эхлэн бичиж эхэлсэн гэж үзвэл туулсан зам урт. Гэр бүл аливаа төр улсын үндэс учир улс үндэстний өсөж үржих, өөдлөн дэвжих,үр удмаа үлдээх том агуулгатай. Монгол хүн гэр бүлийн түүхэн уламжлал ёс заншил зан үйлийн уламжлалыг судлан үзэх нь хойч үеийн залуучууд өвлөн авах юм их бий гэдгийг тогтооход оршино. Монгол гэр бүлийн харилцааны агуулга нь:

1.        Гэр бүл үүсэж үр удмаа үлдээх

2.   Монгол оюун ухаан мэдлэгээ өвлүүлэх

3.   Аж төрөх ёсонд сургах явдал юм.

Монгол үгэнд "үртэй хүн жаргаж, үндэстэй мод найгана" гэдэг. Үр хүүхдээ төрүүлж өөрийн удмыг залгамжлах нь хүний эрхэм ёсны нэг юм. Энэ эрхэм ёс олон зууны уламжлалтай монгол гүн ухаан, ёс зүй, зан заншилтай гүн гүнзгий авцалдан зохицсон ажээ. Монгол мэдлэг ухаан бол үе үеэрээ өвөг дээдсийн бүтээж ирсэн мэдлэгийн арвин баялаг өв юм. Энэ мэдлэг хүнийг хүн болгож, хүн төрхтэй амьдарч хуний зэрэгтэй аж төрөхөд нь тусладаг ажээ...