Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Анн Голон, Серж Голон
Орчуулагч: Т. Амардаваа
ISBN: 9789996218910
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 281
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 230x155x21 мм
Жин: 404.0 гр

Үзэсгэлэнт Анжелика гуйланчлалаас хааны ордон руу-III

Онлайн дэлгүүрийн үнэ

14,550 ₮

-3%
Хэмнэлт: 450 ₮
Үндсэн үнэ

15,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Анн Голон, Серж Голон
Орчуулагч: Т. Амардаваа
ISBN: 9789996218910
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 281
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 230x155x21 мм
Жин: 404.0 гр

Номын тухай

Анжелика шилний цаанаас Беше ламын царайг цоо ширтэн зогсоно. Саргүй харанхуй энэ шөнө тэрбээр "Ногоон тор" зоогийг газрын цонхон дор ганцаар зогсох бөгөөд дээврийн цас хайлж мерөн дээр нь дусахыг үл анзаарна. Лам ширээний ард тугалган домбо өмнөө тавин суух ба урдахаа хеделгөөнгүй гөлрөн уух ажээ. Хэдийгээр цонхны шил зузаан тортогтой байсан боловч Анжелика түүнийг тод харж байлаа. Зоогийн газрын танхимд бага зэрэг утаа хөшжээ. Энэхүү зоогийн газрын гол үйлчлүүлэгчид нь  лам нар ба шашны зүтгэлтнуүд байв. Тэд бага зэрэг юм уух юмуу эсвэл шатар ба даалуу тоглохоор ийшээ ирцгээнэ.

Гадаа хүйтэн байгааг тоолгүй залуу эмэгтэй цонхонд тулан хөдөлгөөнгүй зогссоор байлаа. Тэр болхи нэхээстэй даавуун даашинз өмсөж толгойдоо маалинган малгай углажээ. Гэтэл зоогийн газрын хаалга дөнгөж нээгдэхэд гэрлийн туяа бүсгүйн дүрс дээр тусах ба энэ үед харваас сурвалжит хатагтай гэдэг нь илт ихэмсэг, хөөрхөн ба цагаан царайг нь олж харж болохоор байв. Дөнгөж саяхныг хүртэл энэ эмэгтэй залуухан XIV Людовик хааны тансаг ордны хамгийн гялалзсан хатагтай нарын нэг байсан юм. Түүний гоо үзэсгэлэнд ховсдуулсан ордны ихэс дээдсийн гал шатсан харцаар хүрээлэгдэн алтан даашинзтай бүжиглэж явсан билээ. Энэ бол Анжелика де Сансе де Монтелу байв. 17 настайд нь эцэг эх нь түүнийг Тулуз хотын сурвалжит гүн Жоффрей де Пейракт эхнэр болгон өгсөн юм. Урьдчилж таахын аргагүй хувь заяаны ямар аймшигтай замнал түүнийг ийш нь хөтлөн авчирсан юм бол? Энэ гунигтай хүйтэн орой тэр зоогийн газрын цонхон дор хөшөөд, үзэн яддаг хүнээ харж байв. Беше ламын баргар царайг ширтэнгээ Анжелика сүүлийн хэдэн сарын харгис зовлон тарчлалыг дахин амсаж байлаа. Энэ хэдэн сар тэр аймшигтай хар дарсан зүүдэнд амьдарчээ.

Хэдийгээр болхи хазгар хөлтэй боловч "Лангедокийн агуу хазгар" хэмээн дуудагдах болсон сэтгэл татам хачин хүн Жоффрей де Пейрак гүн түүний нүдэнд дахин үзэгдэнэ. Тэр бол суут эрдэмтэн ба агуу жүжигчин байсан юм. Тэр онцгой ухаантай ба бүх талаар агуу хүн байсан. Ойр тойронд байгаа хүмүүсийн хайр сэтгэлийг маш түргэн татаж чаддаг. Эхэндээ зэрлэг халдашгүй байсан эхнэр нь аажимдаа нөхрөө гал халуунаар хайрласан эмэгтэй  болон  хувирсан  билээ....