Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Самбуугийн Надмид
ISBN: 9789996218606
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 270
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x145x17 мм
Жин: 284.0 гр

Нийслэлийн замд

Онлайн дэлгүүрийн үнэ

7,663 ₮

-3%
Хэмнэлт: 237 ₮
Үндсэн үнэ

7,900 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Самбуугийн Надмид
ISBN: 9789996218606
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 270
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x145x17 мм
Жин: 284.0 гр

Номын тухай

 

ААВ АА! ЭНЭ ЗАМ ХААНА ХҮРДЭГ ЮМ БЭ?

 

Би энэ цаг мөчийг тэсгэлгүй ихээр хүсэн хүлээж байжээ. Бүр мэдээ орсон цагаасаа хойш ийм нэг баярт үйл явдалтай учирна гэж мөрөөддөг байсан шиг санагдах юм.

Ээж дөрөөг минь сүүгээр мялаалаа. Алс аяны замд гарах гэж байгаа болохоор арга ч үгүй байх. Би наадмын морьдоо насны нь дарааллаар холбож хөтлөөд уяагаа тойрон цангинатал хэд сайхан гийнгоолов. Аав хүрэн атандаа майхан, хөнжил, гудас, тогоо шанага, замын хүнсээ ачаалах зуур ээжтэй ямар нэгийг ярьсаар байх бололтой. Бодвол «Энэ зун хур бороо элбэг. Хонио алдав. Мэдээтэй байгаарай! Хүү бид хоёрт санаа зовох хэрэггүй. Өвгөн чинь насныхаа хүслийг гүйцээгээд ирье! Хэдэн морьд маань улсын их баяр наадамд нэг их хурдлахгүй ч байг, хамаагүй. Хамгийн гол нь бага насныхаа замаар яваад ирье!» гэхчилэн ярьж байгаагаас зайлахгүй.

Тийм ээ! Аав яг л ингэж ярьж байгаа. Миний аав тавин жилийн өмнө энэ Бор толгойн хаваржаанаас аавтайгаа Нийслэл хүрээ орохоор гарсан гэдэг юм. Тэр үед аав найман настай байсан гэдэг. Чингэтэл өнөөдөр би аавтайгаа цуг мөн л Бор толгойгоос Улаанбаатар хүрэхээр замд гарах гэж байна. Үүнийг л би хүсэн хүлээж байсан билээ.

Аав, ээж хоёр том хүрэн атаа ачаалсаар байна. Бүдээ эмээ, бас айлын ах эгч нар хамжилцаж байх бололтой. Цөмөөрөө л сайн сайхныг хүсэн ерөөж, захиа занаагаа өгч байх шиг байна.

Аав маань хорин нэгэн оны хаврын тэр нэгэн өдөр ямаршуу янзтай энэ Бор толгойгоос гараа бол? Надад ийм бодол гэнэт орж ирлээ. Тэгээд яг тэр үеийг өнөөдрийнхтэй харьцуулж харахыг хичээн, ухаан санаандаа нэг зэрэг хоёр хөсөг хөдөлгөхөөр шийдэв. Одоогийнх ч яахав, тодорхой. Улс хувьсгалын тавин жилийн ойн их баяр наадамд уралдуулах зургаан насны морьд хөтөлсөн хүрэн торгон тэрлэгтэй нэг хүү хангинатал гийнгоолж явна. Энэ бол мэдээжээр би. Том хүрэн атанд ачаа бараагаа ачиж хөтөлсөн, цоо шинэхэн саарал даавуун дээлтэй өвгөн явна. Энэ бол сумын гурав, аймгийн хоёр удаагийн аварга малчин, нэрт уяач Батсүх буюу миний аав. Энэ хоёр хүнийг чандмалан буусан гурван цагаан гэрийнхэн саахалтынхан нь үдэн гаргаж байна. Говийн маань ээлтэй дулаан нар, Бор толгойн маань чулуу бүхэн үдэж байх шиг санагдана. Ингэхэд өнөөдөр яасан сайхан өдөр вэ! Мэлтэлзсэн том улаан нар, тэртээ дээр сэмжрэх нимгэн цагаан үүлс, өчүүхэн ч чимээ аниргүй тунарах хөхөмдөг агаар, зүүн гүвээн дээгүүр налайх хонин сүрэг бүгдээрээ аав хүү хоёрыг амьсгаа даран ширтэж, үдэн мордуулж байх шиг. Гайхалтай нам гүм, дулаан сайхан байгаа болохоор ингэж бодогддог ч юм болов уу?!

Ажвал нар намайг алдалгүй дагуулан харсаар байх мэт ажээ. Үй түмэн цацрагаараа л нар бүхнийг харж чаддаг гэж би боддог юм. Цацрагаа хүрэхгүй газрыг нар хэзээ ч харахгүй. Жишээ нь манай нутгийн Айдасын агуй дотор юу байгааг нар өдий болтол харж амжаагүй. Харах ч үгүй байх! Яагаад гэвэл цацраг нь тэнд хүрэхгүй байгаа юм. Энэ өдрийн нар над дээр ёстой сайхан тусаж байна. Морьдын маань гялталзсан хондлой дээр ч ялгаагүй. Ингээд бодоход тавин жилийн өмнөх тэр өдрийн нар юу харж байсан бол? Бор толгойн хаваржаанд навсархай хар овоохой байгааг, тэндээс туранхай цагаан морь унаж, эцэнхий бор тайлагтаа хэдэн гандаж цайсан унь, хатсан адсага, шар навтас төдийхнийг тэгнэн, дээр нь жаахан хүүгээ шидэмсээр даруулж суулгаад хөтөлж яваа нэг хүнийг харж байсан байх. Тэр жаал хүү бол аав минь шүү дээ. Яндан цагаан морьтон бол аавын минь аав буюу Наянтай гэдэг хүн. Тэд нийслэл хүрээ орж Богд гэгээнтэнд мөргөн, үхлүүт хэвтээ хөөрхий нэгэн эмэгтэйн (аавын ээж) амь насыг даатгахаар явж байгаа нь тэр...