Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Л. Нарантуяа
ISBN: 9789996223235
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 160
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 224.0 гр

Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх гарын авлага

Онлайн дэлгүүрийн үнэ

26,190 ₮

-3%
Хэмнэлт: 810 ₮
Үндсэн үнэ

27,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Л. Нарантуяа
ISBN: 9789996223235
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 160
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 224.0 гр

Номын тухай

Эрхэм танд энэ өдрийн түмэн амар амгаланг айлтган мэндчилье.

Хөх тэнгэрийн бурхан эзний удам болох

Хөх толбот Монгол үндэстний удмыг залган

төрсөн

Эзэн богд Чингисын байгуулсан төр улсын

иргэн танд аз жаргалтай амьдрахыг хүсэн

ерөөе.

Бидний өвөг дээдэс үр хүүхдийг амин эрдэнэ, үлэмжийн хайр, хүмүүний нандин чанар, хөгжлийн эрчтэй хурд, танигдаагүй нууц, ирэх цагийн хувь заяа, танин мэдэхүйн өргөн багтаамж,

авьяас билиг, их бүтээлийн гараа, "Хүн эрдэнэ" хэмээн зэж ирсэн түүхэн уламжлалтай тул та энэхүү номыг уншаад нэгийг санаж, хоёрыг бясалгаж, гурвыг хийх буй заа хэмээн машид найдна.

Хамгийн хэцүү мэргэжил "Хүн болох" Хамгийн эрхэм мэргэжил " Ээж болох" Хамгийн хүнд мэргэжил " Эхнэр болох" Хамгийн түгээмэл мэргэжил " Идэгч болох" гэдэг.

Бид өөрийн биеийг олж, хөгжүүлж хэмээнэ бусдын төлөөх амьдралд зориулах боломжоо нээж, үр хүүхэд, хань ижил, өвөг дээдэс, хамт олон, түүнчлэн Үндэс нэгт монгол зон, ертөнцийн бусад тив дэлхийн хүн зонтой харилцан хамааралтай гэдгээ мэдэрч хүний хөгжлийн түүхийг бүтээгчид болох учиртай. Биднийг хүрээлэн буй байгаль, ертөнцийн амьд болон амьгүй эд зүйл ил болон далд уялдаа холбоотой, шүтэлцээтэй гэдгийг шинэ мянган эхэлсээр шинжлэх ухааны салбар бүрийн эрдэмтэн судлаачид хүлээн зөвшөөрч, илүү ихээр гүнзгий судлаж, нээн илрүүлэх боллоо.

Дэлхийд нэг жилд 22 их наяд ажил үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэгддэгээс тал хувийг нь эмэгтэй хүний хөлс нь төлөгдөөгүй хөдөлмөрийн үр шимээр бүтсэн ажил үйлчилгээ, бүтээгдэхүүн эзэлдэг гэж НҮБ тооцоолж гаргасан байдаг.

Энэхүү үнэлэгдээгүй хөдөлмөрт гэр бүлийн буюу хүний мөнхийн амьдралыг бүтээгчдийн / ээжүүдийн/ дотоод мөн чанарын, хүн чанарыь төлөвшилд оруулсан хөдөлмөр, хүүхдээр хүн хийхэд зориулсан хугацаагүй албаны үнэлгээгүй мэт санагддаг сэтгэлийн агуу их тэвчээр шаардагддаг ажил үилчилгээ зэрэг хүнииг далд хөгжлүүлдэг бүхэн орно гэж гэр бүл судлаач хүний хувьд үзэж 1| байна. Энэ нь ч нийгмийн хөгжлийн гарцыг нээж, хүн хоорондын сэтгэлийн харилцааны уг үндэс болж байгааг нийгмийн сэтгэл зүй, гэр бүлийн сэтгэл зүй, хүний харилцааг судалж байгаа хүн бүхэн зөвшөөрөх байх.

Хосуудын харилцан сэтгэл авах, сэтгэл өгөх, сэтгэлээ ойлголцох, сэтгэлээ онгойлгох, сэтгэлд итгэх, сэтгэлийг тогтоох, сэтгэл хөгжүүлэхэд зориулсан "Гэр бүлийн амьдрал -2" гарын авлага номоо толилуулж байна. Өмнөх номонд гэр бүлийн харилцааны суурь мэдээллийг өгсөн бол энэхүү номонд илүү нарийн харилцааг тайлбарлан өгүүлнэ.Сэтгэл зүйч, эмч, цагдаа, хууль хяналтын байгууллагын ажилтнууд, ЕБС-ын багш, аж ахуйн нэгжийн хүний нөөцийн ажилтан, Хорооны нийгмийн ажилтан, дасгалжуулагч, нийгмийн чиглэлээр сурч буй оюутнууд зэрэг ер хүнтэй харилцаж ажил үйлчилгээ явуулдаг хэн боловч энэхүү мэдээллийг авч, ажил амьдралдаа туршиж үзээд өөрийн мэдлэг болгоно бизээ. Сэтгэл зүйч, эмч, цагдаа, хууль хяналтын байгууллагын ажилтнууд, ЕБС-ын багш, аж ахуйн нэгжийн хүний нөөцийн ажилтан, Хорооны нийгмийн ажилтан, дасгалжуулагч, нийгмийн чиглэлээр сурч буй оюутнууд зэрэг ер хүнтэй харилцаж ажил үйлчилгээ явуулдаг хэн боловч энэхүү мэдээллийг авч, ажил амьдралдаа туршиж үзээд өөрийн мэдлэг болгоно бизээ.

Эргэцүүлэх боловсрол тул та "Авах гээх"-ийн ухаанаар хандаарай. Бүх хүнд таашаагдахгүй ч хэрэв мөрдөж, харилцаандаа туршиж үзвэл хүн бүрт тааламжтай сайхан нийцдэг болохыг 38 жилийн  ажил, амьдралын  туршлагаар нотолсон юм.

Гэр бүлийн боловсрол, судалгаа, сэтгэл заслын үйлчилгээг нийгмийн хөгжлийн гол түлхүүр болгосон манай төвийн багш нартай хамтран үндэс нэгт хүн эрдэнээ улам бүр хөгжүүлэхийг уриалж байна.

Зөв   бодол,   зөв  үг  яриа,   зөв   үйлдэл   бүхэн   аз жаргалд хүрэх үндэс болно.

Зохиогч Л.Нарантуяа.