Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Аюушийн Батболд
ISBN:
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 134
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 205x167x10 мм
Жин: 640.0 гр

Монгол эрлийзжүүлэлтийн алдаа оноо, үр дүн

Зохиолч: Аюушийн Батболд ISBN:
Онлайн дэлгүүрийн үнэ

47,530 ₮

-3%
Хэмнэлт: 1,470 ₮
Үндсэн үнэ

49,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Аюушийн Батболд
ISBN:
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 134
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 205x167x10 мм
Жин: 640.0 гр

Номын тухай

Монголчууд адууг шинжин сонгож, үржүүлсэн хэдэн зууны түүхэн туршлага хуримтлуулсан ард түмэн.

Олон зууны тэртээгээс хөрш зэргэлдээ гүрнүүдээс өөр үүлдрийн адуугаар монгол адууг эрлийзжүүлж байсан түүхэн улбаатай. Өнгөрсөн зууны эхнээс бусад гүрнүүдээс гаралтай бие товир адуугаар монгол адууг эрлийзжүүлж байсан туршлага бий. Эдгээр адуунууд нь хурдны бус чиглэлтэй, аж ахуйн, уналгын адуунууд байсан бөгөөд хожим Тал булгийн адуун завод байгуулагдсан цагаас эхлэн Орлов, Дон, Буддёный үүлдрийн адуугаар эрлийзжүүлэх үржил селекцийн ажлыгхийж байв.

Эдгээр нь уналгын үүлдрийн тавин хувийн цус орсон спорт чиглэлийн адуунууд байлаа. Хожим 1966 оноос БХТНийгэмлэгийн морин тойруулгын адууг 70%-ийн Английн цэвэр цусны үүлдрийн адууны хольцтой Буддёный үүлдрийн азаргаар сайжруулж байв. 1995 оноос хойш Араб, Англи, Буддёный, Дон, Ахалтекин, Кабирдин зэрэг спорт хурдны чиглэлийн цэвэр цусны адуу буюу дээрх үүлдрүүдийн эрлийз адууг монгол адуутай нийлүүлэн хурдны чиглэлийн эрлийз адуу гаргах гэсэн оролдлого түгээмэл үзэгдэл болоод байна,

Энэ зууны эхнээс монгол адууг хурдны чиглэлээр эрлийзжүүлсэн 7 өөр үржил-селекцийн ажлын алдаа оноо, үр дүнгийн талаар энэ номонд бичлээ.

Манай одоо үеийн морины хорхойтон, уяач, бизнесменүүд их хэмжээний хөрөнгө мөнгийг хурдан адууны төлөө зарцуулж байгаа нь нууц бишээ. Энэ их мөнгөний урсгалыг хамгийн зүй зохистой зарцуулж үр дүнд хүрэх боломж байгаа эсэхийг өнгөрсөн түүхийн алдаа онооноос суралцаж зорилгоо тодорхойлоход тус болох болов уу гэж энэ номыг зориглон бичлээ....

 Батболд