Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Ё. Наранцэцэг, Б. Ундрам
ISBN: 9789992943319
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 152
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 166.0 гр

Биеэ энхрийлье

Онлайн дэлгүүрийн үнэ

13,192 ₮

-3%
Хэмнэлт: 408 ₮
Үндсэн үнэ

13,600 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Ё. Наранцэцэг, Б. Ундрам
ISBN: 9789992943319
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 152
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 166.0 гр

Номын тухай

 

Дараахь ярилцлагыг бэлэглэж байна,

Миний 20 гаруй жилийн өмнөх хүслийн биеллийн нэг хэсэг. Анх эмч болж байхаасаа үзсэн бүхнээ эдгээхийн чинхүү хүсэлд автаж, эмч хүн хөтөлгөө морьтой байж хол давхихийн ухаарлыг олж, үүний төлөө хедөлмөрлөж ирсэн. Энэ ярилцлаганд орсон бүхнийг би зохиогоогүй. Надаас емнө ухаантнууд, эрдэмтэд хийчихсэн зүйл. Харин би хүмүүст зөв цэгцтэй хүргэхийн тулд хүн анагаах мэдлэгээ ашигласан юм.

Би 1982 онд Эрхүү хотын АУДС-ийн эмчилгээний ангийг дотрын эмчийн мэргэжлээр төгсөж, уламжлалт эмчилгээ зүү-төенө заслаар мэргэшсэн. Монгол Улсын хүний гавьяатэмч Ба.Билэгтийн шавь.

Хувийн эмнэлгийн салбарт 18 жил "Зүү засал" эмнэлэгийн эзнээр ажилласан. Өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд эрүүл мэндийн гэрийн сургалтыг дээдэлж үздэг. Хүн ардыг уламжлал ёсоороо өөрөө өөрсдийгөө эрүүл авч явах чадвартай гэж үйлчлүүлэгч бүрээ энэ арга барилд сургахын төлөө явдаг. "Биеэ энхрийлэх хуанли"-г 2005 оноос гарган эрүүл мэндийн зайны сургалтыг явуулж ирлээ. Ажлын байрандаа эмчлүүлэгчдийнхээ дунд байнгын сургалт явуулдаг.

Хүн таван цул зургаан сав эрхтэний суваг судлын онолыг мэдэх явдал чухал гэж үздэг нэгэн.

Улирал дагаж, мөн өөрсдийн цусны бүлэг, өвөрчлелөө мэдэж зөв хооллон, таван цул, зургаан сав эрхтнийхээ тэнцвэрийн тухай ойлголттой байвал дотоод сэтгэлийн тэнцвэрийг хадгалж эрүүл бүтээлч амьдрах боломжтой гэсэн философийг барьдаг эмч.

Та бүхэн надтай хамтдаа ярилцаж, биеэ энхрийлж, гэр бүл, үр хүүхдээ үүнд сургаж, аз жаргалтай урт удаан, бүтээлч амьдрахын ерөөлийг өрген дэвшүүлж байна.

/Ё.Наранцэцэг/