Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Б. Цэнддоо
Хэвлэлийн газар: НЭПКО ХХК
ISBN: 9789996266638
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 261
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 190x190x15 мм
Жин: 270.0 гр

Өвөл Хавар голын эргийн өвөлжөөний хавар

Зохиолч: Б. Цэнддоо ISBN: 9789996266638
Онлайн дэлгүүрийн үнэ

17,460 ₮

-3%
Хэмнэлт: 540 ₮
Үндсэн үнэ

18,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Б. Цэнддоо
Хэвлэлийн газар: НЭПКО ХХК
ISBN: 9789996266638
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 261
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 190x190x15 мм
Жин: 270.0 гр

Номын тухай

Яг үнэнийг хэлэх юм бол энэ зохиолын оршил нь тэхий дундаа байгаа. Яваандаа та нартай тааралдана. Хүмүүс номын оршлыг их төлөв алгасаад явчихдаг учраас заль зохиосон ч юм биш. Бичсээр яваад тэгж л таарсан.

Эл бүтээл эхнээсээ аваад зохиолчийн хүсэл зоригоос ангид бичигдсэн гэхэд болно. Уул нь кино зохиол бичихээр төлөвлөөд анхны шанг нь татсансан. Кино бичихийн тулд зохиолын баатруудынхаа товч намтрыг бичдэг тэр журмаар анхны мөрүүд бууж эхэлсэн юм. Гэвч зохиолын гол баатраас эхлээд бусад дүрүүд зөрүүдлэн өөр өөрийн замаар зугтааж эхэлсэн. Тэд миний анхлан гаргасан төлөвлөгөөг эрс эсэргүүцэж, өөр өөрийн хувь тавиланг сөргүүлэн тавьцгаасан.

Эхэндээ би тэдэнтэй үзэж тарахаар шийдэж, ажил хаялт зарлан жил гаруй гар хүрэлгүй орхиж ч үзсэн. Эргэн учрах бүрий тэд өөр өөрийн амьдрал, юугаар ч хувилгашгүй адлыг учирласан хэвээр. Ингээд бууж өгсөн дөө. Тэгээд эмгэнэл дүүрэн хувь тавилан инээдмээр бялхахыг, инээд зугаа өөрөө эмгэнэл байхыг харж л суухаас өөр сонголт зохиогчид гарсангүй.

Энэ зохиолын эрхээр учирсан баатрууд «Ингэхэд «Ромео, Жульетта» хоёрын түүх эмгэнэл гэж хэн нотолсон юм бэ? В.Шекспир л түүнийг эмгэнэл гэж хараад бусад нь дагаад яваа л хэрэг шүү дээ» хэмээн зүтгэх аж.

Ийм хачин янзын, үгэнд ордоггүй этгээдүүдээс салах ганц арга бол зохиолыг дуусгах гэдгийг эцсийн дүндээ ойлгосон учраас зөрүүдлэн ажил хаяхаа болихоор шийдсэн.

Яг л ам халсан, чих загатнасан хэсэг хүн нэг дор цуглаад сэдвээс сэдэв рүү урган орж, тэр хэрээр улам амттай сонин хүүрнэлүүд амилдаг шиг өгүүлэмжийг шаардсан юм. Тэд хүн зоны амьд ярианы хэлээр, амтат хүүрнэлийн хэлбэрээр эгзэгтэй үед ил гарч, илүүдсэн үед дуугаа хурааж байхыг хүссэн.

Би энэ номыг бичив үү, эсвэл энэ ном надаар өөрийгээ бичүүлэв үү! Хэлж мэдэхгүй байна.

 Зохиогч