Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
ISBN: 9789992932864
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 82
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 144.0 гр

Монгол эм домын засал

Зохиолч: ISBN: 9789992932864
Онлайн дэлгүүрийн үнэ

4,365 ₮

-3%
Хэмнэлт: 135 ₮
Үндсэн үнэ

4,500 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
ISBN: 9789992932864
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 82
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 144.0 гр

Номын тухай

 

Эрүүл энхийг дээдийн жаргал хэмээн эрхэмлэдэг ард түмэн маань олон мянган жилийн тэртээгээс уйгагүй, ажиглалт, оролдлого, судалгаа шинжилгээ, дадлагад тулгуурлан монгол эмнэлгийн оношлолт, эмчилгээ заслын өвөрмөц арга ухааныг цогцлон бүтээсээр иржээ.

Монголын ард түмний эрдэм соёлын салшгүй хэсэг болсон гэрхүү баялаг арга ухаан 1930 хэдэн оноос түймрийн гал адил өрвөлзөн дэгдсэн бурангуй явдлын хөлд үрэн таран болж устан үгүйрэхийн ирмэгт тулаад байтал эдүгээ өөрчлөлт шинэчлэлийн урин улирал хожуу гэлээ ч эхэлсний ачаар сэргэх хандлага бий боллоо.

Үнэт өв тасрах дөхсөн сайн уламжлалыг сэргээхэд хүчин зүтгэх нь өнөөгийн соёл, шинжлэх ухааны ажилтны эрхэм үүрэг мөн тул нэгэнт учирсан гарз хохирлын хойноос дэмий халаглан шогширч суух бус, хүч бололцоо, сурч мэдсэнээ дайчлан хүн арддаа өчүүхэн төдий боловч тус дэм болох үйл бүтээхийг хэн бүхэн хичээн чармайх нь зүй.

Чухам үүний учир мөхөс миний бие ард олныхоо монгол эмнэлгийн ерөнхий мэдлэг, ойлгоцол тус нэмэр хүргэхсэн гэсэн чин сэтгэлээр "Номун гэрэл" төвийн дэргэд "Монголын Уламжлалт Анагаах Ухааны музей"-г байгуулан 2005 онд ашиглалтанд оруулсан нь Уламжлалт Анагаах Ухаанд суралцагсдад харж, сонсч, сурж мэдэх сайхан бололцоог олгож буй бөгөөд эрдэмт оточ мэргэдийн ном судраас уншиж мэдсэн хийгээд өөрийн орны болон Өвөрмонголын өтгөс эмч маарамбуудаас олж сонссон зүйлээ эвлүүлэн бичиж "Монгол эм домын засал" хэмээх энэхүү бяцхан дэвтрийг уншигч танаа өргөн барихаар зориглосон билээ.