Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Орчуулагч: А.Болотбек
ISBN: 978-9919-21-023-6
Хэвлэсэн он: 2019
Хуудасны тоо: 312
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 148x208 мм

Япон хэлний түгээмэл ханз-2000

Зохиолч: ISBN: 978-9919-21-023-6
Онлайн дэлгүүрийн үнэ

24,250 ₮

-3%
Хэмнэлт: 750 ₮
Үндсэн үнэ

25,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Орчуулагч: А.Болотбек
ISBN: 978-9919-21-023-6
Хэвлэсэн он: 2019
Хуудасны тоо: 312
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 148x208 мм

Номын тухай

Энэ номын тухай еөрийн санал бодлоо илэрхийлэхийн өмнө миний сурч төгссөн «Шинэ Монгол» ахлах сургуулийн хамт олон, түүнийг үүсгэн байгуулагч Ж. Галбадрах захиралдаа талархал, хүндэтгэлээ илэрхийлэхийн хамт, өерийн сурч мэдсэн бага ч болов чадвар туршлагадаа түшиглэж Япон хэлийг суралцахыг хичээгч хүмүүст зориулсан энэхүү номоор сэтгэлийн хадаг өргөн барьж байна. Номыг хэвлэлтэнд бэлэн болгох хүртэлх нөр их хөдөлмөрт өөрийн мэдлэг оюунаа зориулж редакторлосон багш Б. Гэрэлмаа болон миний хийж байгаа зүйлийг ойлгож туслалцаа үзүүлсэн «Шинэ Монгол» ахлах сургуулийн үе тэнгийн андууд О.Батгэрэл, М.Уламбаяр, Г.Содгэрэл, Б.Хос-Эрдэнэ, Б.Тунгалаг нартаа талархалаа илэрхийлье. Энэхүү номонд агуулагдах нийт 6 бүлэг 2000 ханзыг «Япон улсын боловсролын яам»-наас байгуулсан «Үндэсний хэлний төв хороо»-ноос 1971 онд хамгийн түгээмэл, өдөр тутам хэрэглэгддэг хэмээн тодорхойлжээ.Үүний дараа АНУ-ын иргэн эдгээр ханзанд тулгуурлан анхны түгээмэл ханз-2000 буюу «Essential kanji» номыг бүтээжээ.Үүнээс хойш энэхүү ном нь дахин 12 удаа хэвлэлтэнд орсон байна. Би «Шинэ Монгол» ахлах сургуульд сурч байхдаа Япон хэлийг сурахад сурах бичгийн түвшинд бэлтгэсэн ханзны ном ямар их хэрэгтэйг ойлгож мэдсэн. Тийм ч учраас дээр дурьдсан номыг сонгон авч Монгол хүмүүсийн онцлогт тохируулан жишээ тайлбараар баяжуулж, тодорхой дэс дараалалтай, ханзыг хялбар сурахад дехем болгон орчуулан хүргэж байгаа минь энэ билээ. Нэгэнт санаж сэдсэн зүйлээ ажил болгож, хүмүүст хүргэхийг хичээхдээ аль болох алдаа бага гаргахын тулд Япон хэлний өндөр мэдлэг бүхий хүмүүсийн санаа бодлыг сонсож, туршлага туслалцааг авахын зэрэгцээ олон ном, хэвлэл ашиглан харьцуулан судалж, зүтгэл сэтгэлээ ханз нэг бүрт шингээж, монгол хүмүүсийн эрэлт хэрэгцээнд ойртуулахыг хичээлээ. Миний Япон хэлний мэдлэг туршлага өндөр биш тул аливаа алдаа оноо байхыг хүлээн зөвшеөрч, хүлцэл өчихийн хамт тэрхүү алдааг надад засварлах боломж өгч туслахыг хүсч байна.