Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Шагдайн Цэнд-Аюуш
ISBN:
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 128
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200x8 мм
Жин: 256.0 гр

Ерөнхийлөгчийн сонсоогүй үлгэрүүд

Зохиолч: Шагдайн Цэнд-Аюуш ISBN:
Онлайн дэлгүүрийн үнэ

5,820 ₮

-3%
Хэмнэлт: 180 ₮
Үндсэн үнэ

6,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Шагдайн Цэнд-Аюуш
ISBN:
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 128
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200x8 мм
Жин: 256.0 гр

Номын тухай

"MN технологи" хэвлэлийн газар зохиолч Шагдайн Цэнд-Аюушийн шинэ уран бүтээл "Ерөнхийлөгчийн сонсоогүй үлгэрүүд" номыг уншигчиддаа өргөн барьж байна. Манай нэртэй уран бүтээлчийн нэг зохиолчийн маань бичсэн бүхэн олны сонирхлыг татаж, анхаарлын төвд байдаг. Түүний шог хошин өгүүллэг, туужийг судлаачид өндөр үнэлсэн бөгөөд доктор Ш.Гүндалай "Монголын шогхошин өгүүллэг" номондоо "Шагдайн Цэнд-Аюуш шогхошин өгүүллэгийн өгүүлэмжид гэнэтийн санамсаргүй байдал," аянга мэт хурц дүрслэл шигтгэн хэтрүүлэг, даврууллаар дүрийг өсгөн дэвжээж, шог хошиныг унацтай нүнжигтэй хөгжөөдөг арга барилтай бөгөэд илүү дутуугүй товчхон бичлэгтээ харилцан яриа, хүүрнэл, өчил яриаг чухалчлан дүрийг ухаан зааж бүтээдэг" гэсэн байна. Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн "Монголын орчин үеийн уран зохиолын түүх"-ийн гуравдугаар дэвтэрт үүнийг баталж, "Шагдайн Цэнд-Аюушийн уран бүтээл нь баялаг сэдэвтэй урлан бүтээх өөрийн онцлогтой бөгөөд монголын орчин үеийн шог зохиолд том үзэгдэл болсон" гэж үнэлжээ. Болгарын олон улсын "Алеко" шог өгүүллэгийн уралдааны комисс 15 орны 68 зохиолчийн 110 шог өгүүллэгээс зохиолчийн "Танихгүй жаал" хошин өгүүллэгийг шалгаруулж, тэргүүн байраа эзлүүлж, алтан медал хүртээсэн нь нь түүний уран бүтээлийг зөвхөн дотооддоо төдийгүй хилийн чанадад ч хүлээн зөвшөөрсний илрэл юм.Зохиолч Шагдайн Цэнд-Аюушийн олзуурхууштай нь нэгэн хэв загвараас байнга зайлсхийж, янз бүрийн төрөл жанраар бичиж, туульсын том төрлүүдэд ч хүчээ сорин, Монголын анхны шог хошин романуудыг бичсэн нь мөн л амжилт олж чадсан. Тиймээс МУБИС-иас эрхлэн хэвлүүлсэн "Утга зохиолын шинжлэл" судалгааны том бүтээлд "Нийгмийн дорвитой асуудлыг хөндөн, олон арван баатрын зан төрхийг маш тодорхой ургуулан дүрсэлсэн" хэмээн онцолсон романууд дотор түүний "Далдын хар малгайт", "Хүлээх өрөөний эзэгтэйг" оруулжээ. Бичлэгийн арга барилаа эрс өөрчлөн өнгөрсөн жил "Дан майхны хаад" эссе романаа хэвлүүлсэн нь түүхийн ухааны   доктор Б.Пүрэвдашийн   өгүүлснээр   "Агуулгын   хувьд   өргөн   цар   хүрээг хамарсан дорвитой  бүтээл болж чадсан" тул эрэлттэй номын тоонд ороод байгаа. Энэ учраас Шагдайн Цэнд-Аюуш зохиолчийг шинээр бичсэн номоо авч ирэхэд манай хэвлэлийн газар олзуурхан хүлээн авч, тэр даруй уншигч олон танаа толилуулж байна. Шинэномнь зах зээлийн үлгэрүүд гэж болохоор сонирхолтой, гунигтай, уянгатай, өрөвдөлтэй, бас егөө аястай хорин нэгэн үлгэрзэс бүрдэнэ. Шинэ эрэлхийлэл, оновчтой ёжтой дүрслэл, зохиомжийн хувьд тун сонин. Энэ үлгэрүүд нь тус бүр өөр өөр утга санаатай, хэлбэр хийцтэй боловч номыг уншаад дэс дарааллыг нь харгалзан бүхэлд нь эргэцүүлэн бодоход тэдгээр нь эрхин хэлхээгээр холбогдож, "Төр засгийн чих дүлийрч жирийн олныг сонсохоо больжээ. Том хар шувууд шиг олигархиуд байгаа бүхнийг цөлмөж байгаагаас жирийн олон үлгэрт хүсэл мөрөөдлөө шингээж, үлгэрээр хооллож, ирээдүйгээ үлгэрт даатган амьдарч байна. Ард иргэдэд маань бурхан, чөтгөр хоёр л туслахгүй бол төр нь ч, нам нь ч гаргуунд нь хаяжээ" гэсэн нэгэн хоржоонтой санаа урган гарч байгаа юм шиг санагдаж билээ.

Эрхлэн гаргагч Б.Нямсүх