Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Д. Жаргалсайхан
ISBN:
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 123
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 135x155 мм
Жин: 120.0 гр

Хөхөөтэй хүүндээн

Зохиолч: Д. Жаргалсайхан ISBN:
Онлайн дэлгүүрийн үнэ

2,910 ₮

-3%
Хэмнэлт: 90 ₮
Үндсэн үнэ

3,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Д. Жаргалсайхан
ISBN:
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 123
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 135x155 мм
Жин: 120.0 гр

Номын тухай

ЗАНГИ

Хошин шогийн гүн утгыг тайлахдаа тэнгэрлэг гарамгай монгол угсаатан танд шинэ бүтээлээ барих нь санаа чилээсэн их хүслийн минь биелэл. Таны өмнө ном дэлгэгдэх агшин бол агсран хурдлах хүлэг минь тамир шавхан довтолсоор хүрэх торгон зурхай лавтай мөн. Өвөрмонгол, Халимаг, Шинжан, Туваа нутагт суугаа, нутаг хол ч сэтгэлд ойр дэвэлтэй ахан дүүс та бүхэндээ Их хааны ор залгаж, гал сахьсан тууринаас энэхүү дэвтрийг нэт дөжигөн илгээнэм. Шинжлэх ухааны нээлт алив зүйлийг хялбаршуулахтай зэрэщэн хүний оюун ухаан, шинжлэх ухааны хурдаар бачимдан ахардаж буй энэ он цагт, зургаа дахь мэдрэхүй гуйранчлах мэт уйтгарлан явгалнам.

Улайрсан дайсны улайдсан сэлэмнээс дальдарч үзээгүй мөртлөө утгат үгий нь өмнө тэргүүн мэхийдэг "сэгсүүргэн" мэдрэхүй монгол хүнд бий. Тэдэнд хүргэх егөө гэдэг бол навчны шүүдрийг наранд хадгалах шиг түвэгтэй хичээл. Гэвч Арсланг агнан, Баавгайг багалзуурдана гэдэг омогшуу нүүдэлчин сэтгэлгээнд хөрөвжсөн болохоор ивтнээд сууж болсонгүй, номоо баринтаглав. Буурал зураач Ц.Байды гавьяат, элэглэл хөрөг |шарж|-ийн их мастер Н.Оргил зураач нар номыг минь өөд нь татах гэж олон сайхан зургаараа додомдов. Эдний зураг үгүй бол ном маань эмжээргүй дээл, элдээгүй арьс шиг биз. Миний бичвэрийн сүдэг, холцрууг зураг бүдгэлнэм. Сайн хүн санаагаараа гэдэг дээ. Номоо эмхлэн суутал нутгийн дүү Балын Нямдаваа дүү таширлан саатаад хэвлүүлэх үүргийг үүрээд мордов.

Нийтийн хэллэгээр дөрвед аялгаар буюу язгуурын монгол аялгаар нэг бүлэг дагалдуулав. Энэхүү бичвэрт би тайлбар хийхгүй. Үүнийг ойл гох, бүр тайлбарлах эрдэмлэг үрс тасрахгүй гэдэгт итгэснийх. Энэ аялгатай бичвэрийг ойлгоххүнгүй болбол монгол түүх судлал зогсрно гэсэн үг. "Нууц товчоо"-г олон мянган хүн судалсан. Тэдний дунд эрдэмт хүмүүн ч бий. Хойшид ч олон мянган хүн судлах биз. Тиймийн учир энэ бичвэрийг тайлбаргүйгээр ойлгож гэмээн "Нууц товчоо" судлал тасралтгүй үргэлжлэх юм. Зүйн бол дөрвөд нь дөрвөдөөр, баяд нь баядаар, буриад нь буриадаар гэх мэт өөр өөрийн аялгаар ярьж гэмээн нийт монгол туургатны хэл соёлын үнэ хадгалагдах учиртай.

Мартсанаас: Сэтгэж үзээгүй хулгай хийж амьдардаг хүмүүст хэлэхэд: -Та энэ номыг дураарай хэрэглэ. Өөрийнхөө нэрийг тавиад хэвлэсэн ч болно. Бүр намайг хуулсан гээд мөнгө нэхэх эрх ч танд байгаа.