Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Т.Бум-Эрдэнэ
ISBN: 9789996223303
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 184
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 256.0 гр

Америкт зорчсон Жий Жээ

Онлайн дэлгүүрийн үнэ

6,790 ₮

-3%
Хэмнэлт: 210 ₮
Үндсэн үнэ

7,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Т.Бум-Эрдэнэ
ISBN: 9789996223303
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 184
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 256.0 гр

Номын тухай

 

Зуны дэлгэр цаг ч сүүлийн хэд хоног хүйтэвтэр шиврээ бороо зүсэрч уйлагнан байснаа өнөөдрөөс овоо татарч, наран авхай хэд хоног нуугдсандаа гэмшсэн мэт аядуухан мандаж бага үдийн алдаас халж эхэллээ. Гэвч ханатлаа дэвтсэн газар дэлхий энэ зэргийн халалтыг даанч нэг үл тоон уур савсуулан уухичин хэвтэнэ. Хэдийгээр зуны сар цаашаа ханатай болсон ч ус чийг хийгээд нар төөнөсөн тааламжтай энэ орчинд ногоо эргэн нялхарч, цэцэгс дахин цэцэглэхийг санаархан хоорондоо шаагилдан байх мэт. Хүрэнтийн хөндийн хүн ард тэр аяараа тайван уужуу, малын толгой бүрэн бүтэн цатгалдахын туйлд хүрч амьсгаадан байх ажээ. Хүрэнтийн хөндийн баруун талаар хөвөөлөн хэвтэх Цагаан тэмээт хэмээх гүвээний эцсийн гүвгэрийн цаанаас хонгор морьтой нэгэн өгсөн гарч ирсэнээ жолоо татаж буугаад морио хантайрах гэснээ "За ганц нэг хазлагдээ" хэмээн санаж жолоогоо шанаанд нь толомдоод, цулбуураа тахимандаа хавчуулан өрөөсөн хөл дээрээ борхирон сууна. Арван зургаан угалзат монгол гутлынхаа түрийнээс сөөм хэрийн соруултай гаанс гарган сэтгүүрээр хэд сэтгэн гутлынхаа зуузайн дээр тогшин бохийг нь унагаснаа тамхиныхаа уутанд толгойг нь шургуулж хэд бондогнуулаад, баруун завжаа дорвойлгон ногоон пийсүү соруулыг шүдтэйгээ харшуулан зууж, өврөөсөө чүдэнз гарган тамхиа асааж, хоёр сороод эрхийгээрээ цогон дээр нь дарна. Тэрээр хэдхэн ховдоглон сорсноо дахин нэрэх нь тамхилаагүй удсаных. Гэдэс нилээн татсан хонгор морь нэг сайн шилгээснээ уруулынхаа цомбогороор урдаа таарсан халтар хомоол, борог шорогхоныг яран шинэхэн ногоог шир шир хазлана. Эмээлийн хойд бүүрэгний араар опо ногоон цувыг хуйлан хоёр ганзагаар даруулсан харагдана....