Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Валерия Башкирова, Александр Соловьев
Орчуулагч: З.Амгалан
ISBN: 9789996286308
Хэвлэсэн он: 2011
Хуудасны тоо: 235
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 210.0 гр

Дэлхийн хэмжээний дампуурал хоосрол

Онлайн дэлгүүрийн үнэ

7,275 ₮

-3%
Хэмнэлт: 225 ₮
Үндсэн үнэ

7,500 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Валерия Башкирова, Александр Соловьев
Орчуулагч: З.Амгалан
ISBN: 9789996286308
Хэвлэсэн он: 2011
Хуудасны тоо: 235
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 210.0 гр

Номын тухай

Энэхүү ном дэлхийд томоохонд тооцогдох дампуурлын тухай, хүмүүс, компани болон бүхзл бүтэн улс асар их хэмжээний мөнгөө алдахад хүрсэн шалтгааны тухай өгуүлнэ.

Нэгдүгээр хэсэгт ("Аз байнга тохиодоггүй") шударга тэмцэлд шударгаар ялагдсан хүмүүсийн тухай, өөрөөр хэлбэл, хөдөлмөрлөж байж хураасан хөрөнгөө зүгээр л аз дутсанаас болж алдсан хүмүүсийн тухай өгүүлнэ.

Хоёрдугаар хэсэг ("Адал явдал болсонгүй") бизнес юуны түрүүнд тоглоом, зугаатай адал явдал байсан учраас ялагдсан хүмүүсийн тухай юм. Ер нь тоглоом ялагч, ялагдагчтай байдаг шүү дээ.

Гуравдугаар хэсэгт ("Мөнхийн эзэнт гүрэн гэж байдаггүй") аугаа магнатуудын үр сад эцэг, өвгөдийнхөө тэрбумаар тоологдох хөрөнгийг үрэн таран хийсэн тухай өгүүлнэ. Гэхдээ зарим нь дэлхийн хамгийн баян гэсэн статусаа алдсан ч хөрөнгө мөнгөө боломжийн зарцуулсан байдаг.

Дөрөвдүгээр хэсэг ("Яах нь вз, бүсгүйчүүд минь?..") - Хүйсийн тэнцвэрт байдпын тухай. Эмэгтэйчүүд бусдыг хэрхэн хоосруулдаг болон тэднийг өөрсдийг нь хоосруулахыг /бүтэлтэй болох нь ховор/ хэрхзн оролдож байсан тухай өгүүлнэ.

Тавдугаар хэсэгт ("Тавдугаар цуваа") байгууллагаа сүйруүлсэн ажилтнуудын тухай, бас албан газрынхаа "эрүүл мэнд"-ийг муутгаж байгаа бусад "дотоод өвчнүүд"-ийн тухай өгүүлнэ.

Зургаадугаар бүлэг ("Memento mori") зүгзэр нэг хувь хүн, компани төдийгүй, бүхэл бүтэн улс, ард түмнийг хоосруулсан дэлхийн ядуурал, эдийн засгийн донсолгооны тухай өгүүлнэ. Дэлхий нийтээрээ хямралд автсан энэ үе нь Их хямрал үүссэн шалтгаан болон 1998 оны хямралын сургамжийг эргэн дурсах цаг мөн.

Эцэст нь, долоодугаар, "онол"-ын хэсэг ("Дампуурал тодорхой шинжлэх ухаан болох нь") албан ёсоор дампуурсан хүмуүс, компаниудад юу тохиолддог тухай, мөн зохих хууль, журмын тухай, тэрчлэн өртэй хүмуүстэй болон зээлдүүлэгчдийн хоорондын харилцаанд гарсан хувьслын тухай өгүүлнэ.