Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Герберт Кэссон
Орчуулагч: Б.Онон
ISBN:
Хэвлэсэн он: 2010
Хуудасны тоо: 190
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 250.0 гр

Бизнесийн алтан судар

Зохиолч: Герберт Кэссон ISBN:
Онлайн дэлгүүрийн үнэ

6,305 ₮

-3%
Хэмнэлт: 195 ₮
Үндсэн үнэ

6,500 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Герберт Кэссон
Орчуулагч: Б.Онон
ISBN:
Хэвлэсэн он: 2010
Хуудасны тоо: 190
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 250.0 гр

Номын тухай

Энэхүү номын зөвлөмжүүд үйлдвэр, худалдааны бух салбарт түгээмэл ач холбогдолтойд та еөрөө итгэх болно. Энд онцлог бизнесийн тухай бус, бүх хүрээний нийтлэг асуудлыг хөндөнө.

Давтагдашгүй онцлогуудаас бүрддэг бизнес байхгүй. Бизнесийн 80 хувь нь нийтлэг байдаг. Үүнийг маш цөөн бизнесменүүд ойлгодог. Би хагас зууны туршид бизнесийн 300 гаруй салбарыг судалсныхаа хувьд бизнесийн нийтлэг зүйлийг нээх бололцоо олж авсан юм.

Судалгаанаас үзвэл, бизнес эрхлэгчид өөрийн бизнесийн онцлог талыг нэлээд гадарлах боловч нийтлэг талыг сайн төсөөлдөггүй. Дампуурлын олонх нь тусгай мэдлэг дутсанаас бус, нийтлэг зүйл, тухайлбал удирдлага, борлуулалт, зохион байгуулалт, санхүүгийн мэдлэг дутсантай холбоотой байдаг.

Ийм учраас миний бие бизнесийн нийтлэг асуудлыг багтааж, бизнес эрхлэгч хүн бүрийн ажлын ширээн дээр Уайтейкерийн алдарт лавлах толь, төмөр замын хөдөлгөөний хуваарьтай хамт байх ном бүтээхийг зорьсон юм. Энэ ном өдөр тутам хэрэглэгдэж, шийдвэр гаргах, бизнесийг зөв зохион байгуулахад туслах ёстой.

Бизнес эрхлэгч хүн бүр мэдвэл зохих арван хоёр дүрэм буюу зарчим байдгийг би нээж олсон. Энэ номд тэр тухай өгүүлнэ. Тэдгээрийг Амжилтын Арван хоёр Болзол хэмээн нэрлэж болно. Түүнийг үл тоомсорлосон хэн боловч амжилт олохгүй. Ийм учраас би энэ ном түүнийг худалдаж авсан үнийн төлөө харамсах явдал гарахгүй гэдэгт итгэж байна.

ГЕРБЕРТ Н.КЕССОН