Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Виктор Суворов
Орчуулагч: Ш. Элдэв-Очир
ISBN: 9122420094238
Хэвлэсэн он: 2011
Хуудасны тоо: 296
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 250.0 гр

Гитлер яагаад амиа хорлов!

Онлайн дэлгүүрийн үнэ

14,550 ₮

-3%
Хэмнэлт: 450 ₮
Үндсэн үнэ

15,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Виктор Суворов
Орчуулагч: Ш. Элдэв-Очир
ISBN: 9122420094238
Хэвлэсэн он: 2011
Хуудасны тоо: 296
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 250.0 гр

Номын тухай


Нууц түүх

Гайхалтай нүуц,аймшигт үхэл, аллагын сүүдэр дагуулсан Сталин, Берия нарын жинхэнэ архив (бүрэн бүтнээрээ хадгалагдаж байдаг бол) хэзээ ч эх хүвиараа нийтэд дэлгэгдэхгүй байх даа.

Александр Бушков

        

Тэр ном л миний амьдралыг сандааж орхисон юм. Тийм номыг үзэж харах нь төмөр замын гарц дээр гүн харанхүйн дундаас нүд сохлом хурц гэрлээ асаан хурдлан ирж яваа галт тэрэгний өмнө эцсийн дуу алдаж амжилгүй эргэж харахтай адил байлаа.

Хамгийн сонирхолтой нь энэ номыг унших ч шаардлагагүйд оршиж байв. Зөвхөн хавтсан дзэрхи нэрийг нь хармагц л ухаан алдаж унамаар байсан юм.-Ийм ном байдгийг би Киев дэх М.В Фрунзын нэрэмжит ерөнхий цэргийн командын Улаан түгийн одонт дээд сургуулийн нууц номын санд л анх удаа мэдсэн сэн. Манай сургуулийи энэ урт нэр алдар тхэдий олон үг үсэг байгаа ч юуг ч тодорхой илэрхийлдэггүй агаад цэргийн мэргэжлийн бус хүн энэ сургуульд ямар ямар мзргэжилтнүүдийг бэлтгэддэгийг төсөөллөх ч аргагүй ээ. Тэгээд ч Москвагийн ерөнхнй цэргийн командын дээд сургууль нэг хэрэг, Ленинградийн яг ийм нэртэй цэргийн дээд сургууль негөө хэрэг, Киев дэхь манай сургууль бүр өөр хэрэг билээ. Иймд эдгээр сургуулиудыг зэрэцүүлэн тавиад байх юм огт үгүй.

Тэр жил шинэхэн сонсогч намайг тангараг өргүүлэн нууц номын сангийн хуягласан хаалга нэвтрэх зөвшөөрөл олгосон юм. Нууц номын сангийн хаалгаар анх удаа алхана гэдэг нь миний хувьд бусдын эхнэр лүү нууцаар мөлхөж байгаа мэт сонирхолтой атлаа аймшигтай ч юм шиг байсан даа.

Цэргийн сургүулийн номын санд нам гүм чив чимээгүй . Энд сахилга батыг дээд зэргээр сахина.Номын тавиурт ойртохыг ч зөвшөөрөхгүй, католог  байна, түүнээс хайгаад захиалгаа өг,авч ирээд өгнө гэнэ.

Албан ёсны асуултанд хариулж бүртүүлсний дараа харамч морин цэрэг олсон үөдээ нарийвчлан тоолох адил катологын хуудасуудыг шүүж зхлэв.Хуүдсуудад  дурьдсан нэрс нэг нь нөгөөгөөсөө улам бүр сонирхолтой   гээч. ...